Москва хот “их цэвэрлэгээ” хийнэ. Түшмэлүүд, байгууллагуудын ажилчид болон  албан хаагчид, багш оюутан болоод хотоо өвлийн дараа сайхан болгоход сэтгэл тавих дуртай жирийн иргэд, нийт хоёр сая гаруй хүн өнөөдөр их цэвэрлэгээнд гарна.Москвагийнхан гаднах  орчин тойрныхоо, тухайлбал, цэцэрлэгт хүрээлэнгийн хог шороог цэвэрлэж, мод сөөг суулгаж,  цэцгийн мандалуудыг засах юм. Байгууллагынхаа орчин тойронг цэгцлэхээс гадна, дэлгүүр, ресторан, кафены  гаднах витринуудыг цэвэрлэх болно. Метрополитены ажилтанууд байгууламжиндаа цэвэрлэгээ явуулж, үүдний танхимуудыг цэвэрлэж, хаалт, баганууд болон гэрлийн чимэглэлүүдийг арчиж цэвэрлэх юм.  Москвагийн төмөр замын буудлын ажилтанууд вокзал орчмын талбайнууд, тавцангуудын өнгө төрхийг цэгцэлнэ.

Гэрэл зураг