Энэтхэгийн батлан хамгаалахын судалгаа болон боловсруулалтуудын байгууллага хиймэл дагуултай тэмцэх пуужинг боловсруулахад бэлэн байна гэж бямба гаригт Times of India сонин уламжилжээ. Энэтхэг улс пүрэв гаригт “Агни-5” баллистик пуужинг амжилттай хөөргөсөн  бөгөөд тус пуужин нь 5 мянган км зайнд байнд цохилт өгч чадна. Пуужин тус улсын зүүн эргийн  Орисса мужийн  Уилер арлаас хөөрч, Энэтхэгийн далайн заагдсан  цэгтээ унасан. Сонинд мэдээлснээр,  “Агни-5” гарч ирснээр энэтхэгийн мэргэжилтэнүүд энэхүү пуужингийн бааз дээр суурилан зэвсгийн   шинэ төрөл дээр  ажиллаж эхлэхэд бэлэн байгаа төдийгүй, тухайлбал, хиймэл дагуул эсрэгүүцэх пуужинг бүтээх  аж.