НҮБ-ын АЗ  Сирид олон улсын ажиглагчдын тоог 30-300 хүртэл нэмэгдүүлэхээр олон цаг хэлэлцэсний эцэст бямба гаригт тогтоолыг зөвшилцлөө. Би-би-си-гийн мэдээлснээр, зөвшилцсөн  тогтоолын найруулгад Орос, Хятад улсын  оруулсан саналууд оржээ.  Уг баримт бичгийн дагуу Сирид олон улсын ажиглагчид нь  доод тал нь гурван сарын хугацаатайгаар Сирийн аюулгүй байдлын хүчнийхний хамгаалалтан дор ажиллах юм. Тогтоолын асуудлаар бямба гаригт москвагийн цагаар 19:00 санал хураалт явуулна.  НҮБ-ын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ,  хуралдаан дээр оросын төслийг  ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан саналуудаар  “баяжуулах “ ажлын чигийг барьж  байв. Түүний ярьснаар, энэ нь тогтоолыг Сирид ажиллах ажиглагчид юуг, яаж хийхэд нь  тодорхой болгохын тулд аж.НҮБ-ын гаргасан тоо баримтаар  Сирид 9 мянган хүн амь насаа алдаад байгаа аж. Одоогийн байдлаар тус улсад  ерөнхийлөгч Башар Асад болон сөрөг хүчнийхний хооронд түр эвлэрэл үйлчилж байна.