Вьетнамын эрх баригчдын гаргасан мэдэгдэлд тус улсын 17 иргэн үл мэдэх өвчний улмаас нас барсан бөгөөд 170 хүнийн биеийн байдал сул дорой байна гэжээ.  Халдварт өвчнөөр ихэнхдээ залуучууд өвдсөн байна. Халуурч, хоолонд дургүй болж, гар болон хөлөн дээр тууралт гарах ажээ. Одоогийн байдлаар тус улсын эмнэлгүүдэд 100 орчим хүн эмчлүүлж байгаагийн 10 нь маш хүнд байдалд байна. Эрх баригчдын  мэдээлснээр, өмнө нь өвчнийг эрт үед нь  илрүүлсэн  тохиодолд өвчин илааршиж байгаа, харин цаг алдаж эмчид хандвал элэгний үрэвсэлд хүргэж, бусад дотоод эрхтэнүүдийг дутагдалд оруулж байна. Тус улсын ЗГ ДЭМБ-д хандан мэргэжлийн хүмүүсийг ирүүлж, өвчний шалтгааныг тогтоож өгөхийг хүсчээ.