“Сколково” нэг жилийн хугацаанд Өмнөд Солонгос, Японы, тухайлбал, “Самсунг”,”Хитачи” корпорацуудтай хамтын ажиллагаатай бололхоор төлөвлөж байна.  Даоаагийн шатанд хятадын бизнесүүдтэй холбоо тогтоох юм.  Энэ тухай  “Сколково” удирдах зөвлөлийн тэргүүн Виктор Вексельберг сэтгүүчдэд мэдэгджээ.“Бидэнд манай дорно зүгийн түншүүдтэй хоршиж ажиллахад хүнд болоод байна” гэж тэр хэллээ. Бидэнд одоогоор  япон, солонгос, хятадын компаниуд  алга. “Тэрээр нэмж хэлэхдээ,  Хятад улстай бол бүх юм ойлгомжтой. Бид өрсөлдөж байна. Ингэхдээ Орос улс  хамтран ажиллах тийм хэлбэрийг хайж байна гэж нэмж хэлэв.”Бид ойрын үед хятадуудтай  технопаркийн түвшинд харилцан ажиллах  тийм хэлбэрийг олно гэж найдаж байна” гэж Вексельберг тайлбарлав. Гэхдээ тэднийг оросын зах зээлд татах үүднээс бид   одоогоор ажиллаж чадахгуй байна”.  Түүний ярьснаар, энэ сэдвээр   ӨмнөдСолонгостой  юм уу, Японтой хамтын ажиллагааны  талаар ярих нь хавьгүй   хялбар аж.  Дараагийн долоо хоногт Вексельберг Япон улсад айлчлахаар төлөвлөж байна. Тэнд төрийн болон томоохон корпорацуудын төлөөлөгчидтэй нилээд хэдэн уулзалт төлөвлөж байгаа аж. Түүний ярьснаар, “Хятадтай ахмтын ажиллагааг энэ оны 6-р сараас эхлэхээр төлөвлөж байна”. Харин нилээд магадлалтай түншүүдийн хувьд гэвэл, “бид эхний ээлжинд “Самсунг”-тэй, дараа нь Японы “Мицубиси”,”Хитачи”, “Телл” –тэй харилцаа ажиллагааныхаа замыг олох шаардлагатай байна.