“Оросын дуу хоолой “ БРИКС-ийн орнуудын хөгжлийн ирээдүйд зориулсан хуралдааныг зохион явууллаа.  Үүнд тус нэгдлийн гишүүн орнууд: Бразил, Энэтхэг, Хятад, ОХУ, Өмнөд Африкийн  дипломатууд  болон ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков оролцсон юм.

Мэтгэлцээний сэдвийг «БРИКС - хамтын ажиллагааны шинэ  загвар» гэж  нэрлээд Оросын ГХЯ -ны дэд сайд Сергей Рябков иийнхүү хэллээ.

“БРИКС бол ямарч тохиолдолд, олон улсын тавцан дээр  бусад үндсэн тоглогчдын дунд сөргөлдөөнд орох  ямар нэгэн хүчин болох  бүтэц биш юм.  Бид нээлттэй, тунгалаг. Чухамдаа ийм л байх ёстой.  Оросын тал олон улсын тавцан дээр нилээд хэдэн асуудлаар тууштай  идэвхитэй байр суурь эзлэж байгаа гэхдээ БРИКС нь бидний төлөвлөж буйгаар  бусад орнуудтай  хамтран ажиллах  шинэ эрч хүч болон   цаашдын зорилтын үзэл санаануудыг ухан ойлгож байгаа ” гэж Сергей Рябков хэллээ.

Өмнөд Африкийн БНУ-аас Орос улсад суугаа Бүрэн эрхт  Элчин сайд Мандиси Мпахлуа гишүүн орон тус  бүрийг  хосгүйд үзэж байна.

”БРИКС-ийн орнуудын гишүүн бүр нь  бүс нутагтаа хосгүй юм. БРИКС-ийн бас нэг чухал хэсэг бол  эдийн засгийн, технологийн болоод санхүүгийн хосгүй зорилтууд юм.  Энэ нь БРИКС-ийн орнуудын төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааны  өргөн боломжуудыг  бий болгож байгаа төдийгүй,  хоёр талын хүчин чармайлт болон нөөцийг нэгтгэсний үндсэн дээр юм уу,  аль эсвэл БРИКС-ийн хүрээнд  өргөн хамтын ажиллагаа  өрнүүлэх бас нэгэн боломж юм» гэж Мандиси Мпахлуа хэллээ.

Дэлхий ертөнцид  БРИКС-ийн үүрэг илүү тодорхой болж байна. Гэхдээ олон улсын инститүцүүдэд энэхүү бүлэг нь хараахан хангалтгүй байна гэж ОХУ ын ГХЯ-ны  Онцгой   үүрэг даалгавруудын  Элчин, БРИКС-ийн орнуудын бүлгийн Оросын талын зохицуулагч Вадим Луков тэмдэглээд

“Бид санхүүгийн болон эдийн засгийн системүүдийн шинэчлэгчдийн эвсэл болж байна.  Энэ нь  биднийг нэгтгэж байгаа илүү суурьтай стратегийн сонирхол юм.  Сүүлийн  10 жил БРИКС эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ  420 % өссөн нь санхүүгийн “долоогийн”  67 %  өчүүхэн ч адилгүй юм. Энэ жил БРИКС ДНД-ний 56 % тэнцүү байна.  Ингэхдээ бид дэлхийн бүтцүүд, хүрээлэнгүүд болон  байгууллагуудад  маш сул харагдаж байна» гэлээ.

БРИКСийн анхны ДХУ одоогийн бүрэлдэхүүнээрээ  2011 оны 4-р сарын дунд үед Бээжинд болсон юм. Тэр  үеэс хойш энэ бүлэг итгэлтэй  их замыг туулсан гэдэгт Сергей Рябков итгэлтэй байна.

«Одоо бид өөрийнхөө өмнө зоримог зорилтуудыг тавьж болно. БРИКС  нь дэлхийн орнуудын ДНБ-ний  25 орчим хувийг үйлдвэрлэдэг  улс орнуудын нийтлэг сонирхолуудыг нэгтгэн   хэвийн хөгжиж байна. Тиймээс бид, мэдээж хэрэг,  энэ чиглэлд ажлаа үргэлжлүүлэх ёстой юм» гэж С.Рябков хэллээ.

БРИК-ийн нэрийн томъёо нь хурдан хөгжиж байгаа  дөрвөн гүрний  нэрээс бүрдсэн бөгөөд 2011 онд “Голдман Сакс”-ын эдийн засагч Жим О’Нилын судалгааны үр дүнд дөрвөн  үсгээр төлөөлөх болсон юм. 2011 онд нэрсийн жагсаалтанд Өмнөд Африк орсон. Шинэ байгууллага БРИКС гэж нэртэй болсон. Шинжээчдийн үзэж байгаагаар, 2050 онд эдгээр орнуудын эдийн засгийн нийлбэр санхүүгийн  “Их долоогийн” бүлгийн  эдийн засгийн хэмжээнээс илүү гарна.