Орос-монголын цэргийн хамтарсан хээрийн “Сэлэнгэ-2012” сургуулилт 9-р сарын сүүлээр зохиогдоно. Улаан-Үүд хотод өнөөдөр  холбогдох протоколд гарын үсэг зуржээ.Хээрийн сургуульд бэлтгэх яриа хэлэлцээг   Монгол улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийг бригадын генерал О.Баяр тэргүүлэв. Оросын талыг Зүүн тойргийн  бүхцэргийн нэгдлийн штабын дарга генерал-майор Валерий Шарагов тэргүүлэв. Хоёр талын төлөөлөгчид зохион байгуулалтын болон хамтарсан сургуулилтыг зохион  явуулах агаад ад тал бүрийн хангамжийн асуудлаар хэлэлцэн тохиролцов.  Буриад улсын хээрийн сургуулилт явуулах полигонуудын нэгэнд сургуулилт болох газрын тагнан судлах ажлыг явуулав. Терроризмын эсрэг зохион явуулах  Орос-монголын хамтарсан хээрийн сургуулилт нь тав дахь жилдээ зохиогдож буй юм.  Өнгөрсөн жилийн  “Сэлэнгэ-2011” сургуулилтанд хоёр талаас тус бүр 500 хүн оролцсон бөгөөд цэргийн болон тусгай 200 нэгж техник оролцсон юм.  Уг сургуулилт  хоёр шаттай: эхнийх нь Буриадын “Бурдуны”-д, харин дараагийн хэсэг нь Монгол улсад явагдсан.