Саяхан Сибирийн нэгэн томоохон хотуудын нэг-Красноярск хотод нэг сая дахь иргэн мэндэллээ. Хязгаар нутгийн төвийг томоохон мегаполис болж хувирах явцыг урьдаас хотынхон бүгдээрээ  ажиглаж байлаа. Красноярскийн сайтанд дээр хоёр долоо хоногийн өмнө тус хотын бүх төрөх эмнэлэгүүдээс ирж байгаа  мэдээллүүд ийг нийтэлж эхэлсэн юм. Ингээд 4-р сарын 10-нд Красноярск хот нь оросын 14 дэхь саятан хот болов.

Енисейн мөрөн дээр орших  томоохон  хотын нэг сая дахь иргэн охин тус хотын төрөхүүдийн нэгд орон нутгийн цагаар 19 цаг 44 минутад мэндэлжээ. Одоо охины болон түүний ээжийн бие  сайн байна, тэд удахгуй төрөхөөс гарахаар бэлтгэж  байна. Харин эрх баригчид охины төрсөн өдрөөр охинд болон түүний эцэг, эхэд ямар бэлэг барихаа бодож байна. Бэлэг нь ер  бусын байх ёстой, яагаад гэвэл төрсөн өдөр  бас жирийн  явдал биш.Охины төрсөн өдөр энэ  хотод шинэ нэр, ялангуяа, онцгой ирээдүй авчирсан. 

Орчин үеийн Орос улсад саятан-хотын статус нь   холбооны олон хөтөлбөрүүд, төслүүдэд оролцох боломж олгодог юм. Орос улсын  саятан-хотууд олон давуу талтай бөгөөд жишээ нь, метро  барьж байгуулахад  болон төрөл бүрийн байгууллагуудын салбаруудыг  эхний ээлжинд нээдэг. Жишээ нь, банк болон худалдааны сүлжээ г.м. Түүнчлэн, саятан хот нь хотын хөрөнгө оруулагчдыг  татахад чухал үүрэгтэй юм.   Учир нь ихэнхи  компаниудын бизнес стратеги  нь чухамдаа томоохон мегаполисд зориулагдсан байдаг.

Саятан-хотууд нь эдийн засаг, соёл, шинжлэх ухааны хөгжлийн  томоохон төв болдог . Тэдний ач холбогдол нь хүн амын тооноос биш, харин бусад хүчин зүйлүүдээс, юуны түрүүнд, хүмүүсийн орлогын түвшингээс шалтгаалдаг юм. Хөрш зэргэлдээ бүс нутгуудын хувьд бол “ саятанууд” нь боловсрол, худалдаа, тээвэр болон соёлын  төв болдог.

Орос улсын хамгийн том саятан хот Москва байсан, одоо ч  хэвээр байна.   Албан ёсны тоогоор, оросын нийслэлд 12 сая хүн амьдарч байна.  Энэ нь хоёрдугаар байр эзэлдэг Санкт-Петербург хотоос бараг 2,5 дахин их юм.

Саятан-хотуудын тоо дандаа адил байдаггүй. Зарим хотууд өөрийн статусаа алдаж, дараа нь дахин олж авч байсан юм. Энэ нь оросын хүн амын өсөлт байнга тогтвортой байдаггүйтэй холбоотой төдийгүй шилжин суурьшигчдын урсгалтай ч  холбоотой юм. Аж үйлдвэр их хөгжсөн Красноярскд хөдөлмөрийн насны шилжин суурьшигчид багагуй байгаа, гэхдээ хүн амын өсөлт дан ганц үүнтэй холбоотой биш юм. Сүүлийн жилүүдэд   уугуул хүн амын төрөлтийн тоо нэмэгдсэн нь тус хотын амжиргааны  түвшин нэмэгдсэнийг гэрчилж буй юм.

Хүн амын өсөлт баярлуулахгүй  байхын аргагүй юм. Удахгүй “саятаны” тоонд Орос улсын янз бүрийн бүс нутгуудын нилээд хэдэн томоохон хотууд нэмэгдэн орох болоод байна.