«Сколково» инновацийн төвийг зохион байгуулагчид ба удирдагчид дэлхийн томоохон тэргүүлэх технопаркийг байгуулсан туршлага ба алдагдлыг харгалзвал зохино гэж Москвад инновацийн талаархи шинжээчид мэдэгдлээ. Дэлхийд хамгийн амжилттай хөгжлийн байгуулагуудыг байгуулснаараа алдаршсан 13 менежер «Сколково» сангийн урилгаар оросын нийслэлд хүрэлцэн ирлээ. Тэд «Оросын дуу хоолой» радиогийн хүсэлтээр  «Сколково»-гийн хэтийн төлөвийг дүгнээд инновацийн төвийг байгуулах үед шийдвэрлэх нэлээд хүнд түвэгтэй асуудлуудыг дурдав.

Сколковод ээлжит форумыг «Инновацийн эдийн засгийг зохиогчдын дээд хэмжээний уулзалт» хэмээн нэрлэжээ. Инноваци, технопарк, бизнесийн хотхонтой нягт холбоотой  хүмүүс Москвад анх удаа ирлээ. Нийт 13 хүн ирсэн байна. Олонхи нь «Сколково» төслийг сайн мэднэ. Урьд тэд зөвлөмж өгсөн билээ. Өөр хэсэг нь оросын инновацийн хотхоны боломжийг өөртөө дөнгөж нээсэн. Шинжээчид  аж үйлдвэр, ШУ, бизнесийн хотхоныг байгуулах туршлага солилцож, амжилттай хөгжихийн тулд хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулахыг зөвлөсөн юм. Финландын бүх технопаркийг удирдаж буй Technopolis компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пертти Хуусконен  хэлэхдээ

«Сколковог Финландид маш сайн мэднэ. Одоо манай компани Санкт Петербургад Пулково нисэх онгоцны буудлаас холгүй  технопаркийг  байгуулахад 100 сая гаруй евро оруулаад байна. Олон улсын томоохон компаниуд хөрөнгө оруулагчдын 40 хувь эзлэж байна. Эдийн засгийн тогтворгүй байдал, авилгал ялангуяа Орос улсын тухай хуучирсан төсөөлөлөөс болж Орост хөрөнгө оруулахаас тэд эмээж байгааг шууд хэлье. Орост болж байгаа үйл явдлуудын тухай бидний яриа тэднийг гайхуулдаг. Миний бодоход оросын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдыг улс орондоо ирүүлж, бодит байдлыг нүдээрээ үзэхэд нь туслах талаар дээд зэргийн хүчин чармайлт  гаргах ёстой»  гэв.

Улсаас «Сколковод» үзүүлж байгаа хүчирхэг дэмжлэг түвэгтэй олон асуудлыг үүсгэхээс сэрэмжлэхэд туслана гэж гадаадын мэргэжилтнүүд үзэж байна. Гэвч инновацийн ямар ч т өв, технопаркийн гол зорилт амжилттай болж, улсын санхүүжүүлэлтээс татгалзахад оршино. Амжилт гаргахад зөв стратеги, хөгжлийн чиглэл зайлшгүй чухал. Орос улс нэлээд хүчит талдаа дүн шинжилгээ хийх ёстой гэж Хонконгийн ШУ,технологийн паркын гүйцэтгэх захирал  Энтони И  Тан хэлээд

«Орос улс их боломж, хэтийн төлөвөөрөө хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж мэднэ. Тухайлбал мэдээллийн технологи, зам харилцаа ба сансрыг эзэмших салбарт  гаргасан амжилты нь дурдаж болно. Мөн салбарын олон үзэл санаа өргөн хэрэгцээт бараа таваарын үйлдвэрлэлийн үндэс болсон. Миний бодоход чухам  сансрын төслүүд л нэлээд сонирхолтой болж мэднэ. Орос улс эрчим хүчний төслүүдэд ч их үүрэг гүйцэтгэж чадна. Орос цөмийн энергийн салбарт ч их туршлагатай» гэв.

Мөн түүнчлэн гадаадын мэргэжилтнүүд нийгэмд аль болох нээлттэй байж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй идэвхтэй хамтран ажиллахыг «Сколково»-г үндэслэн байгуулагчдад зөвлөжээ. Энэ нь төрөөс их хэмжээний хөрөнгө гаргаж, анхны ашиг хэдэн жилийн дараа олох инновацийн өргөн цар хүрээтэй  төвүүдийг байгуулах үеэр  уламжлал ёсоор тархдаг гутрангүй үзэл, хандлагыг давахад туслана.