«Токио симбун» сонины сурвалжлагч Ёзи Гомийн гол төлөв Ким Чен Ирийн хүү Ким Чен Намын  ярилцлага, захидлуудаас бүрэлдсэн номыг Японд хэвлэн гаргажээ. Өмнөд Солонгост сууж байгаа болохоор умардын дүрвэгчидтэй их харилцаж байгаа оросын нэрд гарсан дорно дахиныг судлагч Андрей Ланьков энэ номыг уншаад ном хэвлэгдэн гарсан нь «улс төрийн багагүй ач холбогдолтой үйл явдал болсон» гэжээ.

 Хятад маягийн  нийгэм-эдийн засгийн шинэтгэл БНАСАУ-д явуулах боломжийн асуудал номын бараг гол сэдэв болсныг Ланьков тэмдэглэв. Ким Чен Нам ярилцлага өгөхдөө шинэтгэл бол ард түмний аж байдлыг буурьтай сайжруулах цорын ганц арга барил мөн. Гэвч шинэтгэл БНАСАУ-ын өнөөгийн байгуулалыг унагаж мэднэ гэжээ.

 Ким Чен Намын өгүүлснээр Хятадад албан ёсны айлчлал хийсэн үеэрээ хараж мэдсэн зүйл аавы нь бишрүүлсэн.Гэвч  асуудлыг эргэцүүлэн бодоод шинэтгэл явуулахаас татгалзсан байна.

 Чен Нам хүчит гүрэн улс цогцлон байгуулах тухай БНАСАУ-д тархсан уг ярианд ёгөөтэй хандаж байна. «Хүмүүс ядуурсан нөхцөлд цэцэглэн хөгжиж буй хүчит гүрэн улсын тухай ярих нь учир үндэсгүй хэрэг».

БНАСАУ-д засгийг өвлүүлэх феодалын арга барилыг ёгөөтэй инээмсглэн хүлээж авч байгаагаа Ким Чен нам тэмдэглээд тус арга барил улс төрийн ач холбогдолтойг хүлээв.Арга барил Хойд Солонгосын улс төрийн байдлыг тогтонги байлгахад туслаж байна гэж тэрээр үзэж байна.

Ким Чен Нам БНАСАУ-ын ёс журмыг шүүмжлэхийн хамт цөмийн зэвсэг бүтээх бодлогы нь сайшаан дэмжиж байна. «Бүгд  нэгэнт бүтээн үйлдвэрлэж байхад бидэнд ямар учраас хориглох вэ?»

Хятад улсаас хойд солонгосын эдийн засагт хяналт тавьсан. Хойд Солонгост дунд, урт хугацааны хөрөнгө оруулах хятадын стратеги  хойд солонгосын эдийн засгийг захирдуулахад чиглэгдсэн. Ийм стратегийг сайшааж болохгүй хэмээн Хойд Солонгос үзэж байна» гэж Хятадад оргоносон Ким Чен Нам тэмдэглэжээ.

Эдгээр ажиглалт нэлээд сонирхолтой байна.Юу гэвэл Хойд Солонгост гэнэтийн эргэлт гарвал Ким Чен Намыг л хожмын «бээжингийн нэр дэвшэгч» хэмээн  үздэг гэж Ланьков бичжээ. Хятадын төлөөний дэглэм Хойд Солонгост засгийн эрхэнд гарвал чухам  Ким Чен Нам л тус дэглэмийн ёс төдий удирдагч болж мэднэ гэж үзсэн юм.

Эдүгээ  хойд солонгосын бодлогод огт хамаагүй байгаагаа Ким Чен Нам зориуд онцлож байна. Тэрээр Пхеньяны албан ёсны бүлгийнхээс холдохын тулд гадаадын хэвлэлтэй холбоо барьсан байж магадгүй гэж Ланьков үзэж байна. Ким Чен Нам Пхеньяний бодлогыг  бүрэн сайшаахгүй байсан ч зарим үед түүнийг» гарцаагүй хор хөнөөл» гэдэг.