Орос, Хятад хоёр улс 12-р сард Иранд буулгасан «RQ-170 Sentinel» америкийн нисэгчгүй аппаратын тухай мэдээллийг гойд сонирхож байна гэж Иран улсын БХ-ын сайдын зөвлөх Ахмад Каримпур мэдэгдлээ. Түүний хэлснээр бол «Нэлээд олон улс түүнийг сонирхож байна. Гэвч Москва Бээжин хоёр тус аппаратын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг сонирхов». Каримпур асуудлыг лавлаж тодруулсангүй. АНУ нисэгчгүй аппаратаа алдсанаа урьд хулээсэн билээ. Аппаратын жолоодлогыг  замаас нь авч  ашиглаж, нутаг дэвсгэртээ буулгасан гэж ираны талаас мэдэгдсэн билээ. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан тул ираны тал нисэгчгүй аппаратын технологийг задлан мэдэж чадахгүй  гэж Вашингтон үзэж байна.