Европ дэх НАТО-гийн ПДХ системийг оросын стратегийн чадавхийн эсрэг онилон чиглүүлэхгүй тодорхой баталгаа зайлшгүй чухал гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  Орос улс-НАТО эвслийн зөвлөлийн хуралдааны үр дүнгээр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Ийм баталгаа ПДХ систем урьдчилан мэдэгдсэн зорилгодоо нийцэх эсэхийг үнэлэх боломж олгох обьектив шалгуурыг үндэслэх ёстой гэж тэрээр нэмж хэллээ. НАТО эвслийн төлөөлөгчдийн мэдэгдлүүдээс харахад  мөн зорилго евро атлантын бүс нутгийн цаанаас учрах пуужингийн аюулыг арилгаж няцаахад оршино гэж ГХ-ийн сайд дурдав. Европт ПДХ системийг байгуулах төлөвлөгөө  энэ удаа сайд нарын хэмжээнд хийсэн Орос -НАТО эвслийн зөвлөлийн хуралдааны гол сэдэв болсныг Лавров тэмдэглэв. «Бид Орос - НАТО эвслийн зөвлөлийн бүх гишүүн улсын аюулгүй байдлын ашиг сонирхолыг харгалзсан шийдвэр гаргах ёстой» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэн хэллээ.