БНАСАУ-ын баруун-хойд эрэг хавийн Тончан-ни туршилтын талбарт бас нэг баллистик пуужинг байгааг тогтоов. 4-р сарын 13-нд эндээс хөөргөсэн хиймэл дагуул бүхий  гурван угсраатай пуужин  задраж унасан билээ. Ийм шинэ пуужин илрүүлсэн тухай өнөөдөр Өмнөд Солонгосын  засгийн газрын эх сурвалжаас мэдээллээ. Эдгээр хоёр пуужинг барагцаалбал 3-р сарын 23-нд нэг зэрэг туршилтын талбарт хүргэсэн бололтой. 4-р сарын 13-нд хөөргөсэн пуужин агаарт дөнгөж 1 минут байгаад тэсрэв. Байдлаас харахад 2 дахь пуужинг угсарч байна. Урьдын азгүй хөөрөлтийн БНАСАУ-ын нэр хүндийг гутаасан хохиролыг нөхөхийн тулд шинэ пуужин ойрын үед хөөргөх бололтой хэмээн шинжээчид үзэж байна. Пхеньян цэргийн нөөц боломжоо харуулахын тулд  газар дор цөмийн туршилт  ахин хийх  тухай үүний өмнө Өмнөд Солонгосын БХЯ-аас зарлан мэдээлсэн билээ. Шинэ пуужин мөн туршилтын өмнөхөн хөөргөх бололтой гэж таамаглав.