Сири улсад гал зогсоох арга хэмжээг ажиглах хүмүүсийг  ажлын бүх нөхцлөөр хангана гэж тус улсын засгийн газраас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд батлан илэрхийлжээ. Тэрээр НҮБ-ын АЗ-ийн сирийн асуудлыг хэлэлцсэн хуралдааны дараа энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ. Сири улсад эрх баригчид ба зэвсэгт сөрөг хүчний сөргөлдөөн нэг жил гаруй үргэлжилж байна. Цэргийн 300 ажиглагчийг Сири  улс руу явуулах зөвлөмж АЗ-д өгсөн гэж Бан Ги Мун хэлэв. Өнөөдөр Москвад Орос, Италийн БХ-ын ба ГХ-ийн сайд нар Сирийн байдлыг авч үзэж хэлэлцэнэ. Ерөнхийлөгч Дмитрий Медведв ч мөн хэлэлцээнд оролцоно.