Энэтхэгийн сансар судлалын байгууллага сансрын аппаратаа 2013 оны сүүлээр Ангараг гариг руу явуулах төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр байгууллагын төлөөлөгч мэдээллээ. Ирэх оны 11-р сард хөөргөх PSLV-XL  пуужингаар бараг 25 кг эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж бүхий сансрын аппаратыг Ангараг гариг орчмын тойрог замд гаргах юм. Тус гаригийн хүрээлэн буй орчин, геологиийг судлаж, гарал үүсэл, хувьсалы нь талаар болон тэнд амьдралын ямар нэг хэлбэр байх эсхийг батласан  мэдээлэл авахаар төлөвлөжээ.Энэтхэгийн сансар судлалын байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр  энэ нэр төртэй үйл ажиллагаа явуулахад бүх юм бэлэн байна. Энэтхэгийн засгийн газраас үүнийг ёс төдий сайшаах ёстой». Урьд мөн төслийг 2016-2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсэн билээ. Гэвч засгийн газраас санхүүжүүлэлтий нь нэмсэн учир хэрэгжүүлэх хугацааг ойртуулах боломж бий болсон юм.