Ойрын үед «Оросын нисдэг тэргүүд» нэгдэл иргэний  Ми-17,Ка-32 нисдэг тэргүүдээ Малайзийн хэдэн захиалагчад нийлүүлэх тухай  хэлэлцээр байгуулна гэж өнөөдөр нэгдлийн төлөөлөгч Куала Лумпурт болсон DSA-2012 зэвсгийн үзэсгэлэнгийн үр дүнгээр РИА Новости агентлагад мэдээллээ. Түүний хэлснээр бол эдүгээ Малайзийн энгийн хэд хэдэн захиалагчтай  эдгээр нисдэг тэргийг нийлүүлэх  хэлэлцээр байгуулах асуудлаар хэлэлцээ хийж дуусч байна. «Оросын нисдэг тэргүүд» нэгдэл нисдэг тэрэг зохион бүтээж үйлдвэрлэх талаар дэлхийд тэргүүлж байгаа юм. Оросын нэгдэл «Ансат» шинэ хөнгөн олон зориулалтат  ба Ка-226Т нисдэг тэргүүдээ DSA-2012 үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.