Сирид НҮБ-ын ажиглагчдад бүрэн чөлөөтэй явах боломж олгох хүсэлт Дамаскад тавьсан гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдээллээ. Ажиглагчид улс даяар чөлөөтэй явах ёстой гэж  НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр тэмдэглэн хэлжээ. Түүнээс гадна хүн амд хүмүүнлэгийн өргөн тусламж үзүүлэх тааатай нөхцлийг бүрдүүлэх хүсэлт Сирийн эрх баригчдад тавьсан байна. Тэрээр 300 ажиглагчийг Сири улс руу явуулах санал нь эрсдэлтэй байгааг хүлээсэн боловч санал сирийн асуудлыг эв зүйгээр зохицуулах боломж олгоно гэв. Үүний хамт НҮБ, Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу гал зогсоох боловч Сирид аюулгүй байдлын хүчин сөрөг хүчинтэй мөргөлдсээр байна гэсэн мэдээлэл сэтгэл түгшүүлсэн гэж Бан Ги Мун мэдэгдэв. Аннаны төлөвлөгөөг биелүүлэхэд бэлэн байна гэж Сирийн эрх баригчид ч сөрөг хүчний төлөөлөгчид ч мэдэгдсэн билээ. Сирид  хүч хэрэглэх ажиллагааг зогсоох тухай төлөвлөгөөнд заажээ. Аннаны төлөвлөгөө дампуурвал НҮБ-ын АЗ сирийн асуудлыг шийдвэрлэх өөр хувилбарыг авч үзнэ гэж Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппе өчигдөр орой мэдэгдлээ. Өчигдөр орой Парист сирийн асуудалд зориулсан сайд нарын уулзалт болов. Европын ба арабын хэд хэдэн улсын ГХ-ийн сайд нар түүнд оролцсон байна. Орос, Хятад хоёр улс оролцохоос татгалзажээ.