Хятад улс Энэтхэгийг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүний статустай болгох саналыг дэмжиж байна гэж өчигдөр Бээжинд ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалиев сэтугүүлчдэд мэдэгдлээ. Одоо Монгол, Энэтхэг, Пакистан, Иран улсууд ШХАБ-д ажиглагчийн статустай.Үүний хамт  шинэ гишүүдийг ШХАБ-д элсүүлэх нь  нарийн хандлага ба цаг хугацаа шаардсан түвэгтэй зорилт гэж Иманалиев онцлов. Шинэ гишүүд  ШХАБ-ын хөгжилд нааштай нөлөөлж, байгууллагад шинэ түвэгтэй асуудлуудыг үүсгэх ёсгүй гэж тэрээр тэмдэглэн хэллээ. Энэтхэг ШХАБ-д элсэх  бүрэн боломжтой  байна хэмээн Иманалиев үзэж байна. Иран улс ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх мэдүүлэг өгсөн. Гэвч НҮБ-ын хориг үүнд саад болж байна гэж тэрээр тэмдэглэв. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцогчид ажиглагчийн статус Афганистан улсад олгох асуудлыг авч үзнэ.Гэвч олон улсын эвслийн хүчнийг гаргаснаар Афганистаны байдал доройтож мэднэ. Тэгснээр цэрэг-улс төрийн шинэ байдал тогтож, ойр хавийн улсуудын  үйл явцад нөлөөлнэ.Афганистаны байдлыг эв зүйгээр л зохицуулах нь зайлшгүй чухал гэж Иманалиев онцлов. ШХАБ-ыг өргөжүүлэх асуудал ойрын үед шийдвэрлэгдэнэ гэж тэрээр найдаж байна. Энэ оны 6-р сард Бээжинд байгууллагын дээд хэмжээний уулзалтаар  мөн сэдвийг  авч үзэж хэлэлцэх юм.