ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Брюссельд Орос улс-НАТО эвслийн зөвлөлийн хуралдаанд оролцов.

 Зөвлөлийн бух гишуун Евроатлантикэд энх тайван, аюулгуй байдлыг хангах биелүүлэхийн төлөө байгаагаа батласан гэж Сергей Лавров хуралдааны ур дүнгээр мэдэгдэв. Өнөөдөр Брюссельд ГХ-ийн сайд нарын хэмжээнд болсон  уулзалтаар Афганистаны байдлыг зохицуулах зорилгоор хамтран ажиллах болон ПДХ систем, Сири Иран хоёр улсын тойрны байдал зэрэг асуудлыг хэлэлцэв.

Лавров талууд терроризмыг сөрөн зогсож байгааг онцлоод  ПДХ хүрээнд Орос-НАТО эвслийн сургууль амжилттай явагдсныг дурдав. Москва Европ дэх ПДХ систем Орос улсын эсрэг чиглэгдэхгүй  тодорхой баталгаа авахын тулд эвсэлтэй хэлэлцээг цаашид үргэлжлүүлнэ гэж Лавров тэмдэглэн хэллээ.

Түүнчлэн АНУ-ын цэргийг 2014 оноос хойш Афганистаны нутаг дэвсгэрт байлгах төлөвлөгөө  Орос Хятад ба Тев Азийн орнуудыг түгшүүлж байна гэж тэрээр мэдэгдэв.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Орос улсыг  5-р сарын 20-21-нд Чикагод НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд  Афганистаны асуудлаар хийх өргөтгөсэн уулзалтад оролцохыг урив. Афганистан ба ПДХ систем уулзалтын гол сэдэв болно. Орос улс Афганистанаас учрах террорын ба мансууруулах бодисын аюултай хийх тэмцэлд чухал үүрэг гуйцэтгэж байгааг үүний өмнө АНУ-ын Төрийн департамент тэмдэглэжээ. Дамжин нэвтрэх тухай хэлэлцээрийн ачаар 2011 оны  эцэс гэхэд АНУ 280 мянга гаруй цэргийн албан хаагчаа Оросын агаарын уудмыг дамжин тээвэрлэжээ.