Ирэх жил “Аугаа их цайны замаар“ анхны бүлэг жуулчид явна.  Чухамдаа энэ нэр нь гурван орны : Орос, Хятад болон Монголын аялал жуулчлалын компаниудын олон улсын төслийн нэр ажээ.

Чиглэл нь 17-р зууны үеэс эхлэн   хятад, монгол болон оросын худалдаачдын явж байсан  олон тооны хот суурин газруудыг  хамарна. Аугаа их цайны зам нь хүн төрөлхтөний худалдааны хамгийн урт хуурай зам юм.   Хятадын Цагаан хэрэмээс эхлэж, Европын орнууд руу явах тэмээн жингээр нэрд гарсан ундааны навчийг тээвэрлэж иржээ. 

Жуулчид “цайны сэдэвт” автагдан цайны  худалдаа нь улс орнуудын хөгжилд хэрхэн нөлөөлөх болсон тухай бөгөөд цайны худалдаачдын амьдрал ахуй   болоод янз бүрийн ард түмний уламжлалыг мэдэж авна. Хятад улсад тэд цайг хэрхэн ургуулж, хураадаг тухай, Монголд   аагтай сүүтэй болон хийцтэй  цай хэрхэн чанадаг тухай, харин  Орос улсад цайны худалдаачид Дорно зүгээс хэрхэн цай авчирч байсан тухай болон цайны худалдаачдын ахуй амьдралтай холбоотой  олон сонирхолтой зүйлүүдийг мэдэж авах болно. 

Эдгээр улс бүрд “ цайны замтай” холбоотой олон түүх дурсгалын газрууд  байдаг гэж “Аугаа их цайны зам” төслийн зохицуулагч Марина Савушкина ийн ярьж байна: «Хятад улсад жуулчдыг тус улсын  орчин үеийн цайны музей алмайруулах байх. Жишээ нь, хятадын Эрээн хотод  интерактив хэрэгсэлүүдийн туслалцаатайгаар маш гоё панорамыг байгуулсан байдаг. Монголд нүүдэлчдийн ахуйтай танилцаж, европын иргэдэд төдийлөн дасал биш ийм цайг хэрхэн  бэлтгэдгийг харах боломжтой. Тэгээд Орос улсад “цайны замд ” бий болсон  цайны хотуудыг үзнэ. Эдгээр хотуудын сайхан барилгуудын дотор чухамдаа цанйны худалдаачдын бариулсан барилга байшин багагуй байдаг юм» гэж хэлсэн.

Оросын талын  чиглэлийн хэсэг нь хамгийн урт замтай бөгөөд сонирхууштай олон  зүйлтэй. Учир нь аугаа цайны зам оросын  Сибирийн олон хотууд төдийгүй , Урал болон Оросын төв хэсгийг хамарч байсан юм.  Тиймээс жуулчин Хиагтын хилийн хотхонд юм уу, Оросын хамгийн баян хотоор тооцогдож  байсан  “зүүн Москвад” буухаа өөрөө шийдэх боломжтой. Эсвэл цааш явж тус улсын гүн рүү орж, илүү  сонирхолтой гоё хотуудыг үзэж ч болох юм.  Тэндхийн хот суурингууд нь өвөрмөц дүр төрхтэй бөгөөд “цайны замын” түүхийн хувьд сонирхолтой бөгөөд Орос улстай танилцахад ч бас их сонин содон зүйлээр дүүрэн юм гэж   Марина Савушкина ярьж байна: «Одоогийн зах зээл нь  Орос улсыг архи их хэрэглэдэг орон гэж цөөнгүй  ярьж байна.  Гэтэл бид үүнийгээ цайнд дуртай гэдгээр цагаатгамаар байна. Цайны сэдэв нь янз бүрээр сонсогдож байж болох юм. 

Жишээ нь,  Оросд цайны  наймаа эрхэлдэг бүтэх анги бий болсон нь цайны  худалдаачид юм.  Тэд хамгийн баян чинээлэг хүмүүс байсан. Чухамдаа тэдний “цөйны мөнгөөр”  Сибирь, уралын хотуудад  шинжлэх ухаан, урлагийг  ивээн тэтгэж, музей, театр байгуулсан түүхтэй юм. Цайны навчаар шархыг хэрхэн анагааж байсан тухай  олон зүйлийг ярьж болно. Эсвэл, дээдсийн хүрээнд цай уух соёл хөгжсөн тухай ч ряьж болох юм. Цайгүйгээр ямарч яриа хэлэлцээ болж байгаагүй.  Түүнчлэн, манай төсөл нь жуулчдад Орос улсын жижиг хотуудыг  үзүүлэх болмж нээж өгч байгаа юм.  Тэдгээр хотууд нь түүхэн ач холобогдолтой, тухайлбал, уралын Кунгур хотод  жил бүр олон улсын агаарын бөмбөлөгийн   тэмцээн зохиогддог. Харин Ирбит хотод  дэлхийд хоёр ордог мотоциклийн музей байдаг» гэж хэлсэн.

Аялалын  арга нь жуулчдын юуг хүсэхээс болдог.  Хэн нэг нь Транссибирийн төмөр замаар  аялахыг хүсдэг.  Бас нэг хэсэг нь монголын зэлүүд тал, оросын суурингуудаар  автомашинаар явахыг хүсдэг.  Одоогийн байдлаар энэхүү чиглэлд аялах сонирхолтой европчууд, азийн орнуудын төлөөлөгчид, ялангуяа, баян чинээлэг  япон, солонгос, хятадын иргэд мэр сэр байна.