Оросын улсын ерөнхийлөгчөөр  сонгогдсон Владимир Путины  сонгуулийн өмнөх саналууд нь тодорхой агуулгатай болж байна.  “Нэгдсэн Орос улс” намаас ерөнхийлөгчийн  сонгуулийн кампанит ажлын явцад яригдсан, Путины санаачилгууд дээр суурилсан   тус улсын хөгжлийн “ замын зургийг  “ болосвруулж дуусаад байна.

 “Замын зургийн” үндэс сууриар одоогийн ерөнхий сайдын  сонгуулийн сурталчилгааны үеэр нийтлэгдсэн хөтөлбөрт өгүүллүүд орсон юм. Тэдгээр нь Орос улсын дотоодын  аюулгүй байдлыг хангахад  болон олон улсын, эдийн засгийн, нийгмийн  бодлогуудыг болоод ардчилал, үндэстэн хоорондын харилцааг  хөгжүүлэхэд зориулагдсан юм. Бүр сонгуулиас өмнө Владимир Путин мэдэгдэхдээ, түүний нийтлэлүүд сонгуулийн өмнөх ямар нэгэн хоосон амлалт биш, харин  эрх баригчид, холбооны болон бүсүүдэд шууд хэрэгжүүлэх  тодорхой ажлын төлөвлөгөө юм.

Владимир Путины сонгуулийн өмнөх саналуудын зарим чиглэлүүдийг хэрэгжүүлэх тухай  “Оросын дуу хоолой”радиод   Псков мужийн дэд захирагч Денис Кравченко ийн ярьсан юм: «Үндэсний өрсөлдөх чадвартай холбоотой хуулийн төсөл бэлэн болсон. Маш хүчтэй баримт бичиг. Энэхүү баримт бичгийг  батлах нь  одоогийн байдлыг хүчтэй өөрчлөх бөгөөд эдийн засгийн  хөгжлийн өрсөлдөөнд нөлөөтэй юм.    Хамгийн гол жигүүр бол –орон нутгийн өөрөө удирдах засаглал болон засгийн эрхийг доод түвшинд шилжүүлэхэд оршиж байна.  Орон нутгийн түвшинд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэхтэй холбоотой нилээд хэдэн төрлийн татварт нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна.  Улс-төрийн маш хүчтэй өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Энэ нь олон намын систем,  Төрийн думын болон бүс нутгийн  захирагчдын   сонгуультай холбоотой юм. Түүнчлэн, үндэсний улстөрийн бодлоготой  нилээд хэдэн санаачилгууд  бэлэн болсон. Энэ салбарын тусгай байгууллагыг  байгуулах асуудлаар мэтгэлцээн явагдаж байна.  Нийгмийн маш хүчтэй бүлэг гарч ирээд байна» гэж хэлсэн.

”Замын зурагт “ 25 сая шинэ өндөртехнологийн ажлын байр бий болгох шаардлагатай байгаа  болон цалин, тэтгэвэр болон нийгмийн тэтгэлгүүдийг нэмэгдүүлэх тухай өгүүлжээ.  Түүнчлэн, шилжилт хөдөлгөөний болон захиргааны аппаратанд өөрчлөлт хийх тухай мөн өгүүлсэн байна.

Бүхоросын олон нийтийн санал бодлыг судлах  төвөөс явуулсан санал асуулгаар оросын ихэнхи  иргэд Владимир Путины санал, санаачилгуудыг  дэмжиж байна.  Мэдээж хэрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхэд нилээд  хэмжээний хөрөнгө зарлагадна.  Санхүүчдийн үзэж байгаагаар, нийгмийн бүлэгт хэрэгжүүлэх зургаан жилийн хугацаанд  “замын зурагт” 200 сая доллароос  доошгүй  хөрөнгө зарцуулагдах аж.  Гэтэл эрх баригч “Нэгдсэн Орос” намаас мэдэгдэхдээ,  энэ нь төсвийн нийт зарцуулалтыг ДНБ –нийг 1,5 -2 %   нэмэгдүүлэхэд хүргэх  бөгөөд энэ нь бодит аж.    Харин Владимир Путинтэй  өнгөрсөн сонгуульд өрсөлдөгчдийн хөтөлбөрийн “үнэ” сонгогдосон ерөнхийлөгчийнхээс хавьгүй өндөр байсан юм.