Өмнөд Солонгос Умард Солонгосын нутаг дэвсгэрт ямар ч пуужин ба цөмийн барилга байгууламжийг устгаж мэдэх алсын тусгалтай пуужингуудаа байрлуулсан гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдэв. Пхеньянийн бүдүүлэг өдөөн хатгалгын хариуд ийн арга хэмжээ авсан гэж тус яам  лавлан тодруулав. БНАСАУ-аас 4-р сарын 13-нд  хиймэл дагуулааа хөөргэхэд 850 сая доллар зарцуулсэн тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакын мэдэгдэл санал зөрөлдөөнийг гааруулав. Түүний хэлснээр бол ийм хэмжээний хөрөнгөөр тус улсад хүнсний хангамжийн асуудлыг шийдвэрлэж болох байсан. Өмнөд Солонгос хуурамч мэдээлэл тархааснаа уучлахгуй бол «ариун дайн» дэгдээнэ гэж Умард Солонгосын цэргийнхэн сүрдүүлсэн байна.