НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун олон улсын ажиглагчдыг Сирид гурван сар ажиллуулж, ажиглагчдын тоог 300 хүртэл нэмэгдуулэхийг санаачлав. Бан Ги Мунаас НУБ-ын АЗ-д хандан сирийн асуудлаар гаргасан бичмэл уриалгад энэ тухай өгүүлжээ. Сирид 300 ажиглагч  ажиллах нь ахиц дэвшил гаргах боломж олгоно гэж Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. НҮБ АЗ-ийн тогтоолын дагуу 250 ажиглагчийг Сири  улс руу явуулна гэж үүний өмнө мэдээлсэн билээ. Бан Ги Муны хэлснээр бол мөргөлдөөнд татагдан оролцож буй талууд гал зогсоох хэлэлцээрийн бух заалтыг тэр болгон биелүүлэхгүй байгаа боловч  байдлыг сайжруулах боломж байгаа. Засгийн газрын цэргийн буудлага ба сөрөг хүчний зэвсэгт булгуудийн хүч хэрэглэх ажил- лагааны тухай мэдээлэл суулийн өдрүүдэд ирээд байна. Өчигдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Бан Ги Мунд хандан Сирид гал зогсоох дэглэмд хяналт тавих ажиглагчдын үйл ажиллагааны хүрээтэй холбоотой тодорхой саналыг НУБ-ын АЗ-д аль болох тургэн хэлэлцүүлэхээр оруулахыг уриалсан билээ.