Орос улс-НАТО эвслийн зөвлөлийн бух гишүүн Евроатлантикэд энх тайван, аюулгуй байдлыг хангах зорилтыг биелүүлэхийн төлөө байгаагаа батласан гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тус зөвлөлийн хуралдааны ур дүнгээр мэдэгдэв. Өнөөдөр Брюссельд ГХ-ийн сайд нарын хэмжээнд хийсэн уулзалтаар Афганистаны байдлыг зохицуулах зорилгоор хамтран ажиллах болон ПДХ систем,Сири, Иран хоёр улсын тойрны байдал зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцлээ. Терроризмыг сөрөн зогсох талуудын хүчин чармайлтыг Лавров онцлоод ПДХ хүрээнд Орос, НАТО эвслийн  сургууль амжилттай болсныг дурдав. Москва  Европт байрлуулах ПДХ систем ОХУ-ын эсрэг онилон чиглэгдэхгуй тов тодорхзой  баталгаа авахын тулд НАТО эвсэлтэй хэлэлцээг цаашид үргэлжлүүлнэ.