Өндөр технологийн хөгжил болон Интернет нь өдөр тутмын амьдралд илүүтэй  нэвтрэн орж байна.  Эдгээр ололт амжилтууд  нь хүний хувь заяанд чухал үүрэг гүйцэтгэж байна.   Татарстаны ЗГ  мэдээлийн технологийн тусламжтайгаар хавдарын өвчнөөр өвдсөн хүмүүсийн амьдралыг хөнгөвчилжээ. Тус БН Улсын   Эрүүл мэндийн яамнаас  ийм төрлийн өвчтэй хүмүүсийн нэгдсэн баазыг байгуулжээ. Одооноос өвчтөнүүдэд нэг эмнэлгээс нөгөө  эмнэлэг рүү явж шинжилгээ өгөх гэж  цаг гарздахгуй  боллоо. Тэдний хяналтанд байдаг байгууллагууд  Интернетээр дамжуулан  мэдээллээ солилцох боломжтой юм.

Сүүлийн хэдэн сар ижил төрлийн эмнэлгүүдэд мэдээллийн шинэ системийн туслалцаатайгаар бүртгэгдсэн хүмүүсийн тоо хэд дахин өсчээ.  Эмч нар шинэ технологууд процессыг харьцангуй  хялбарчилж  байгаа тухай ам сайтай байна. 

Ажлын байрандаа эмч нар энгийн багаж хэрэгслүүдээсээ гадна Интернэт оролттой компьютертэй байна.  Хавдарын анхан шатны  эмч нар нь дүүргүүдэд өвчтөнүүдэд  шинэ төхөөрөмжин дээр үзлэгээ явуулж, шинжилгээ авч байна.  Хэрэв хавдарын шинж  илэрвэл      өвчтөнийг мэргэжлийн эмчид онлайны дэглэмээр  бүртгүүлэх боломжтой юм. Ийм төрлийн кабинетууд Татарстаны бүх районуудад байгуулагдаад байна. Одооноос  өвчтөнд урьдыэ адил  шинжилгээ өгөхөөр улсын хавдарын диспансер руу явах шаардлагагуй боллоо.

Тус улсын мэдээллийн нэгдсэн санд бүх эмнэлэгүүд холбогдсон аж.  Эмчлэгч эмч цахим баазад өвчтөний үзсэн он, сар, өдөр, үзлэгийн үр дүнг бичиж оруулах аж. Дараа нь  цахим картыг хавдарын  ижил төрлийн эмнэлэгт  нээнэ.  Энд эцсийн оношилгоо явагдах  бөгөөд өвчтөнөөс шинжилгээ авч, цахим  бичлэг хийнэ.

Хавдарын нэгдсэн цахим бааз нь энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн жагсаалтыг цэгцлэн авч, тэднийг цаасны хүнд суртлаас ангижруулж  буй юм. Шинэ системийг нэвтрүүлснээр,  өвчтөнүүд урт дараалалд зогсохгуй, янз бүрийн эмнэлгүүдэд  шинжилгээ өгөх гэж цаг алдахгуй болсон юм.  Тэдний өвчний  явцын тухай бүх баримтууд нэгдсэн цахим системд байгаа.  Хамгийн чухал нь шинээр хэрэгжүүлсэн энэхүү ажил нь өвчнийг  оношлох цагийг хэмнэж буй юм.  Ингэснээр хавдарын  өвчнөөр өвчлөөд байгаа олон хүн энэхүү аймшигт өвчнөөс эмчлэгдэх боломж гарч байгаа юм.