Япон улсаас Дяоюйдао арлуудын талаар дангаар хүүль бусын ажиллагаа явуулсан гэж мягмар гаригт Бээжинд БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгджээ. Түүний хэлснээр бол Японд Сенкаку гэдэг Дяоюйдао арлууд хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг юм. Эдгээр арал Хятадын эрх мэдэлд байх нь эргэлзээгүй. Япон улсаас Дяоюйдао арлуудын талаар дангаар явуулах ямар ч ажиллагаа хүүль ёсны бус  байна гэж Лю Вэйминь онцлов.

Хятадын ГХЯ-ны мэдэгдэл Дорно Хятадын тэнгисийн хүн амьтангуй арлуудын тойрны Бээжин Токиогийн хоорондын маргаан хурцдсантай холбоотой. Эдгээр арал байгалийн хий, нефтиэр баялаг хэмээн үзсэн. Токиогийн амбан захирагч Синтаро Исихарагийн мягмар гаригт Вашингтонд хэлсэн үг дээрх мэдэгдэл хийх шалтаг болов. Нийслэл хотын захиргаа Сенкаку арлуудыг худалдан авах бодолтой байна гэж тэрээр хэлжээ.

Дорно Хятадыен тэнгисийн хүн амьтангуй арлууд хэдэн зүүн жилийн турш Хятадын эрх мэдэлд байсан юм. 1895 онд Хятад дайнд ялагдснаас хойш эдгээр арал Симоносекийн гэрээгээр Япон улсад шилжив. 1945 онд Япон дэлхийн 2-р дайнд ялагдснаас хойш АНУ арлуудыг эзлэв. Мөн өнгөрсөн зүүны 70-д оны эхээр америкийн талаас тэдгээрийг Японд шилжүүлжээ. Эдугээ арлууд хүвь хуний өмч болжээ. Түүний нэрийг дурдаж мэдээлээгүй байна. Япон улс Сенкаку арлуудыг түрээслэв. Олтригийг эзнээс нь худалдан авахаар зарчмын хувьд тохиролцсон гэж Исихара Синтара мэдээллээ. Мөн шийдвэр Хятадтай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг зохицуулах үеэр японы засгийн газраас хатуу байр сүүрь баримтлахгуй байгаатай холбоотой гэж амбан захирагч шууд хэлжээ.

Хятадын олон нийттэй харилцах сулжээ Исихарагийн мэдэгдлийг  зэвүүцэж байгаагаа бусдаас түрүүн илэрхийлэв. Дараа нь Хятадын ГХЯ-аас албан ёсоор эсэргүүцсэн байна. Гэвч өнөөгийн байдал 2010 оныхоос ялгаатай. Тэр үед японы хилчид хятадын загас агнуурын  хөлөг онгоцыг маргаан үүсгэсэн арлуудын хавьд саатуулсан явдал дипломат санал зөрөлдөөнийг гааруулах шалтаг болсон билээ. Хөлгийн ахмадыг баривчласан аж. Хятадад Японы эсрэг санал японы дэлгүүрүүдийг дайран түйвэн буснилах ажиллагаа болж хувирахад тулав. Өнөөгийн байдал өөр байна гэж оросын дорно дахиныг судлагч Валерий Кистанов хэлээд: «Тус мэдэгдэл японы засгийн газрын хувьд ч гэнэтийн явдал болсон байх. Засгийн газраас түүнийг сайшаахгүй бололтой. Эдугээ Япон улс Хятадтай  харилцаагаа сайжруулахыг гойд сонирхож байна. Түүнээс гадна японы олон нийтийн тайлбаруудаас харахад  ямар учраас  нийслэл хотын захиргаа арлуудыг татвар төлөгчдийн хөрөнгөөр худалдаж  авахыг японы олонхи оршин сүүгчид ойлгохгуй байна. Энэ нь төвийн засгийн газрын үйл хэрэг хэмээн тэд үзсэн юм. Исихарагийн хүсэл үүнд хангалтгуй байна. Тэр тусмаа ийн панзлал байгуулах нь амаргуй хэрэг юм. Хууль тогтоомжийн заалт байгаа хийгээд тусгай комисс, хотын захиргааны хурлаар ийн шидвэрийг сайшаан дэмжих ёстой. Исихара өөрийнхөө саналыг л илэрхийлсэн.2010 оных будлиан улс хоорондын харилцаанд хамаатай байж, мөргөлдөөнд хүргэсэн байхад энэ удаа шируун уг яриагаар л хязгаарлагдлах байх» гэв.

Эдүгээ мөн уг яриа Бээжин Токиогийн хооронд 2010 оныхтой адил хурц хямрал уусгэхгуй гэж Валерий Кистанов үзэж байна. Мэдээжээр хоёр талын харилцааа тодорхой хэмжээгээр хүйтэрч мэднэ. Харин дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг энэ онд тэмдэглэх юм. Ийн нөхцөлд Исихарагийн хувийн мэдэгдэл япон-хятадын харилцааг ноцтой хүндрүүлж чадахгүй байх гэж Оросын шинжээч Кистанов тэмдэглэн хэллээ.