4-р сарын суулээр Москвад төв Тверская гудамжны түүх дурсгалын байгууламжуудыг танилцуулах шинэ үйлчилгээ бий болно. Эртний байшингуудын ханан дээр түүний түүхийн тухай мэдээлэл бүхий кодтой тусгай самбарыг байрлуулна. Смартфон буюу гар компьютероор коды нь тайлан үншиж болно. Самбар дээрх гар утасны дугаараар түүхийн барилга байгууламжийн тухай 2 минутын мэдээлэл авч болно.

Тус код хотоор явах завгуй аялагчид ба москвагийн оршин суугчдын хувьд нэг ёсны  шуурхай аялал хийх боломж олгоно. Москвагийн түүхийн талаар дэлгэрэнгуй мэдээлэл авахыг сонирхсон хүмүүст тайлбарч туслана. Ийн экскурсийг цаг уурын байдлаас ул шалтгаалан өдөр бур зохион байгуулдаг. Тайлбарч нийслэлийн эртний  гудамж, нарийн гудамжаар зугаалж, хосгуй уран барилгатай  танилцахыг санал болгож байна. Оросоор тайлбарлан ярьж байгаа боловч гадаадынхан бас оролцож мэднэ. Одоо тэд тайлбарчийн яриаг хэдэн хэлээр орчуулж дамжуулах авианы тусгай системтэй байна. Экскурси эхлэхийн емне  чиг замын тодорхой газрын зургийг аялагчдын дотор тараадаг.

Түүнээс гадна явган явж хотын байдалтай танилцаж болно. Ингэж зугаалахдаа байшин барилга, дурсгалуудыг сонирхон үзэж төдийгүй хотын уур амьсгалыг мэдрэж болно. Сүүлийн үед хотыг явган явж үзэхийг улам олон хүн сонирхох болсон. Тайлбарчийн тоо хэсэг аялагчид ч дангаар аялах хүмүүст ч хангалттай байна. Барилга байгууламж бухий шинэ газрын зураг Москва хотын төвд чиг замаа олоход нь аялагчдад туслана.

 Саяхан нийслэлийн аялал жуулчлалын хорооноос эрхлэн Москвагаар явах шилдэг чиг замыг заасан лавлах бичиг  хэвлэн гаргав. Эдгээр лавлах бичиг  хотоор явган явж танилцах хүмүүст чухал. Жишээ нь «Би Москвагаар явж байна» лавлах бичгийг нийслэлийн төвтэй биеэ дааж танилцах хүмүүст зориулжээ. Чиг замыг тодорхойлж, гудамжуудын нэр бичиж, дурсгалууд чухам хаана байгааг заажээ. Мөн түүнчлэн аялал хэр удаан үргэлжлэхийг бас заасан байна. Лавлах бичгийн мэдээллийг орос,англи хоёр хэлээр нийтлэжээ. Мөн түүх дурсгалын барилга байгууламжуудаас гадна  цайны газар,ресторан, дэлгүүр хаана байдгийг  заасан юм. Саяхан худалдаж эхлэсэн шинэ газрын зургууд ч  биеэ дааж аялагчдад тустай. Эдгээр газрын зургийг  нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудал, зочид буудалд худалдаж байна.

 Лавлах бичиг, газрын зураг, түүхийн байшингуудад хадах мэдээллийн самбар  жуулчдын сонирхолыг Москвад татахад зайлшгуй чухал. Том хотод ирсэн хүн бур  хотоор чөлөөтэй зугаалах, байдалтай нь танилцах боложмтой байх хийгээд тохилог нөхцлөөр хангагдах ёстой.