Доллартой харьцах юанийн ханшийн хэлбэлзэлийн заагийг өргөжүүлсэн явдал гадаад худалдааны компаниудыг дайран өдөөх хэрэг болсныг БНХАУ-ын арилжааны яамны төлөөлөгч Шэнь Даньян хулээв. Юанийн ханшийг либералчлах сэдэв  Гуанжоуд хаврын яармаг дээр хамгийн хурц асуудал болсноос хойш  дээрх мэдэгдэл хийжээ.

Даваа гаригаас Банк дундын валютын биржэд доллартай харьцах юанийн ханшийн хэлбэлзэлийн заагийг 0,5-аас 1 хувь хүртэл өргөжүүлэв. Үрьд эрх баригчдаас денгеж 0,2 хувиар өргөжүүлсэн билээ. Юанийн зах зээлийн хувиралын замаар энэ удаа хийсэн шийдвэртэй алхам  гадаад худалдааны компаниудын үйл ажиллагааг тодорхой бус болгож мэднэ. Эдгээр компани эрх баригчдаас харьцангуй удаан хугацаанд юанийн урьдчилан хараж болмоор ханш тогтоож ирсэнд дадсан юм. Харин одоо тэгэхэд нэлээд хэцүү болсон гэж Шэнь Даньян хүлээн зөвшөөрчээ. Тэрээр юуны түрүүнд экспорт-импортын ажиллагааг эн түрүүнд тавьж байгаа Гуанжоугийн яармаг-үзэсгэлэнд оролцогчдын ихэнх хэсгийн саналыг илэрхийлэв.

 Санхуугийн эрх баригчид зах зээлд юанийн ханш гадаад зах зээлийг баримжаалсан компаниудыг хохироохоос сэрэмжлэх зорилгоор бухнийг хийх нь мэдээжийн хэрэг. Энэ арга хэмжээ юанийн ханш 0,1 хувиар буурах ба өсөн нэмэгдэхийг багтаасанд Оросын санхуугийн шинжээч Игорь Николаев анхаарлыг хандуулав. Энэ нь Хятадын төв банк  валютын «дайралт» гэгчээр юанийн ханшийг тогтоон барих илүү өргөн боломжтой болсон гэсэн үг юм. Сүүлийн олон жилд анх удаа хятадын гадаад худалдааны алдагдал 2-р сард 30 тэрбүм долларт хүрснийг Игорь Николаев тэмдэглээд: «Хятад улс валютын хэлбэлзэлийн заагийг өргөжүүлэхийн хамт алдагдалаас ашигт үлдэгдэлд ахин шилжих зорилгоор зохих арга хэмжээ авна. Оюанийн ханш бэхжих нь хятадын талд ашиг тустай биш. Прагматик бодлого баримталж байгаа болохоор гадаадад бүтээгдэхүүнээ эрэлт хэрэгцээтэй байлгахад анхаарал тавих юм. Юанийн ханш сулхан байх нехцелд ийн арга хэмжээ ур дүнд хүрнэ. Тэр тусмаа эдийн засгийн хөгжлийг урамшуулах дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдуулэх нөөц боломжоо бур гурван-дөрвөн жилийн өмнө  ашиглаж эхлэсэн бөгөөд шинэ боломж цөөнхөн байна» гэв.

Хятадын валютын зах зээлд доллартай харьцах оюанийн солилцооны ханшийн хэлбэлзэлийн заагийг өргөжүүлэх тухай  Олон улсын валютын сан ба Дэлхийн банкны удирдах байгууллагуудын хаврын чуулгануудын өмнөхөн зарлажээ. Эдгээр чуулган энэ долоо хоногийн сүүлээр Вашингтонд хуралдана. Арга хэмжээнүүд цаг хугацааны хувьд давхцсан нь тохиолдлын хэрэг биш гэж Оросын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд ерөнхийлөгч Александр Мурычев үзэж байна: «Мэдээжээр Хятадын алхам  ерөнхийдөө дэлхийн зах зээлийн уур амьсгалыг тусган харуулж байна. Хятадын эдийн засаг зах зээлд 2-р байр эзлэж байна. Хятадын нийлүүлэлт,худалдааны балансаас макроэдийн засгийн байдал ихээхэн шалтгаална. Гэвч энэ нь валютын ханшийг либералчлах, юанийн ханшийг сулруулах замаар хийсэн ялимгуй алхам» гэж Александр Мурычев хэллээ.

 Улсаас юанийн ханшийг хатуу зохицуулах хэрэгслийг урьдын адил ашигласаар байна гэж шинжээч тэмдэглэв. Юанийн ханш доллартой нягт холбоотой юм. Эдийн засаг мөн шахалтыг арилгаж чадахгуй байна. Доллартой харьцах юанийн ханш бэхжсэн явдал үүнд нөлөөлэв. Солилцооны ханш уян хатан болвол юанийн ханш бага зэрэг буурч болзошгуй.Хятадын санхуугийн эрх баригчдаас юуны туруунд дотоодын зах зээлийг идэвхжүүлэхийн тулд тус арга хэмжээ авсан бололтой. Гадаадын түншүүдийн шаардлагыг угтан дэмжих нь 2-р зэргийн асуудал болсон юм.