Лондонгийн Зуны Олимпийн тоглолтууд ”Inspire a generation” “үе үеийнхнийг урамшуулагч”  сэдэвтэй зохиогдоно. Энэ тухай  лхагва гаригт уралдаан  тэмцээн эхлэх хүртэл 100 хоног үлдэсэн хуанлийг тоолох LOGOG арга хэмжээний зохион байгуулах хорооны төлөөлөгчид  мэдэгдэв. Энэ сар, өдөрт зориулан Лондонгийн баруун хэсгийн “Кью-Гарденс” паркад  20 мянга гаруй цэцгээр бүтээсэн  маш том хэмжээний  олимпийн цагригийг байрлуулжээ. 50 метрийн диаметртэй цагригт  цэцгийн мандалыг  суулгахын тулд цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтануудад гурван өдөр шаардагджээ.  “Квю-Гарденс” паркд ирсэн хүмүүс  мандалын замаар цагиргуудын дэргэдүүр явж, гайхамшигийг сонирхох боломжтой юм.