БНХАУ- ын ГХЯ  лахгва гаригт Филиппины Өмнөд-Хятадын тэнгисийн маргаантай нутгийн асуудлыг олон улсын шүүхэээр хэлэлцэхийг няцааж, Манилыг тэнгисийн эрхийг зөрчсөн гэж буруушаав. Бээжин  маргаантай нутаг дэвсгэрийг   Хятад улсын  харъяаны болох  нотолгоотой гэж лхагва гаригт Хятадын ГХЯ ны төлөөлөгч лю Вэйминь мэдэгдэв.  Өмнө нь мэдээлж байснаар,  Филиппин нь Хятад улстай Өмнөд-Хятадын тэнгисийн маргаантай асуудлыг  НҮБ -ын  олон улсын тэнгисийн эрхийн  шүүхээр  шийдвэрлүүлэх төлөвтэй байсан.  Филиппины ГХЯ -ны тэргүүн Альберт дель-Росариогийн хэлснээр, одоогийн байдлаар хятадын хөлөг онгоцнууд филиппины эдийн засгийн бүсэд хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь хятадын эргүүлийн моторт хоёр  онгоц Филиппины Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнд тэдний  маргаантай нутгийн ойролцоо агнуур хийх хятадын загасчдыг барихад саад учруулжээ.