Пакистаны ГХЯ ны сайд Хина Раббани Кхар пакистаны эрх баригчид пакистаны нутаг дэвсгэр дээр нэг номерын  алан хядагч  Усама бен Ладен  орогнож байсан тухай мэдээг нуун дарагдуулсан тухай мэдээнд няцаалт өгөв. Пакистаны ЗГ нь бен Ладеныг нуун далдлахтай  “ямарч холбоогүй”  гэж Хина  Раббани Кхар Си-Эн-Эн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.  Тэрээр тэмдэглэхдээ,  хамгийн “нягт нарийн”   мөрдөх ажиллагааг явуулсан  бөгөөд үүнд Пакистаны засгийн газар ямарч хамаагүй гэж тогтоогоод байгаа гэв.  Усама бен Ладен 2011 оны 5-р сарын 2 ны өдрийн шөнө Исламабадын орчимд  АНУ ын тэнгисийн яган цэргийн тусгай албаныханд алагдсан.  Хожим нь бен Ладеныг пакистаны нутаг дэвсгэр дээр орогнож байгааг нуун дарагдуулсан гэж  Пакистаны эрх баригчдыг буруутгасан юм.