Иракийн эрүүгийн хэргийн дээд шүүх 16 хүнийг суллах шийдвэр гаргав. Тэд Саддам Хусейны дэглэмийн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан юм.  Тэдний эсрэг бүх ялыг цагаатгажээ.  Энэ тухай  лхагва гаригт иракийн хууль зүйн  яамны төлөөлөгч  Хайдер ас-Саади      мэдэгджээ. Түүний ярьснаар,   хоригдлуудыг нилээд хэдэн шатаар чөлөөлөх аж.  Худалдааны, мэдээлэл болон соёлын сайд, татан буугсдан Баас намын  нарийн бичгийн дарга нар болон бусад хүмүүс шоронгоос суллагдах аж. Хусейнд үйлчилж байсан бусад 9 хүн нилээд хожим суулагдана. Тэд бүгд торны цаана  9 жил гаруй  суугаад байгаа аж.