БНАСАУ Өмнөд Солонгосын удирдагчаас Пхеньян Ким Ир Сений 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд  зориулсан  хуурамч зарлагын  тухай мэдээлэлдээ уучлал гуйхыг шаардан,  “ариун дайн” зарлана гэж сүрдүүлэв. Энэ тухай пүрэв гаригт ӨмнөдСолонгосын  ХМХ-үүд  уламжлав. Пхеньян мэдэгдэлдээ, БНАСАУ ын нэр хүндийг унагаж,  тус улсын  дотоод нэгдмэл байдалд хор уршиг тарихаар  Сеул хуурамч мэдээлэл тарааж байна.  Хэрэв Өмнөд Солонгос “их ойг тэмдэглэсний” төлөө нэн даруй уучлалт гуйхгуй юм бол БНАСАУ “ариун дайныг”эхэлнэ гэсэн Умард Солонгосын  ЗГ ын мэдэгдэлийг ЦТАК уламжилжээ.  Нөгөөтэйгүүр, БНАСАУ  энэхүү мэдэгдэлдээ, Сеулийг тэдний дээд удирдагчийг доромжилсон өдөөн хатгалгын эх сурвалж гэж үзжээ. Үүнтэй холбогдуулан, хэвлэлүүдийн тэмдэглэснээр, 10 сая гаруй хүн амьдардаг Өмнөд Солонгосын нийслэл нь УмардСолонгосын их буу хүрэх  хязгаар гэжээ.

Сонинууд ерөнхийлөгч  Ли Мен Бак мэдэгдэлдээ, Пхеньяны хөөргөсөн хиймэл дагуул нь ойролцоогоор тус улс 850 сая орчим доллар зарцуулсан гэсэн юм.  Түүний ярьснаар, энэ нь тус улсад  2,5 сая тонн үр тариа авахад буюу тус улсын 6 жилийн хүнсний хомсдолыг шийдвэрлэж болох юм гэж хэлсэн. ӨмнөдСолонгосын удирдагч трүүнчлэн, тэмдэглэхдээ, БНАСАУ- ын  үндэстэний эцгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд  зарцуулсан 350 сая доллар нь тус улсын 24 сая иргэнийг 100 өдөр хооллоход зарцуулах боломжтой байсан гэж хэвлэл тайлбарлав.