Японы Засгийн газар  НҮБ –ын АЗ –ийн хороонд БНАСАУ- ын нилээд хэдэн компани, байгууллага болон хувь хүмүүсийн үйл ажиллагааг    хязгаарлах  хориг арга хэмжээний нэмэлт жагсаалт оруулав. Токио нь БНАСАУ руу экспортлох   барааны нэр төрлийг өргөтгөхийг шаардаж байна гэж пүрэв гаригт Киодо мэдээллийн агентлаг уламжлав. Өмнө нь АНУ ийм санал тавьж  байсан. Уг баримт бичгийн  тодорхой агуулгыг  нийтэд зарлаагүй юм.   4-р сарын 16 нд НҮБ- ын АЗ өөрийн хороонд өмнө гаргасан    БНАСАУ ын асуудалтай холбоотой хориг арга  хэмжээг өөрчлөн, мэдэгдэхэд Зөвлөлд  15 хоногийн хугацаа өгсөн юм.    Тухайлбал, НҮБ- ын АЗ  умард солонгосын     цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой барааны нэр төрлийг болон  компани, байгууллагуудын “хар “жагсаалтыг өргөтгөх даалгавар  гаргасан юм.