Энэтхэг улс пүрэв гаригт  нэг тонн хүртэлх цөмийн цэнэглэгч  толгой  тээх хүчин чадалтай  “Агни-5” баллистик пуужин амжилттай туршлаа. Энэтхэгийн ХМХ-үүдийн мэдээлж байгаагаар  Орисса мужийн зүүн эргийн    Уилер арлын полигоноос хөөргөсөн аж.  Пуужин дээд зэргийн хурдаараа хөөрсөн бөгөөд 5 мянган км . Лхагва гаригт туршилт явагдах ёстой байсан туршилт цаг агаарын байдлаас болж хойшлогджээ.  Энэтхэгийн армийн төлөөлөгчид үзэхдээ, эдгээр туршилтуудын дараа тус улс нь батлан хамгаалахын хүчирхэг чадавхитай улс орнуудын элит клубт орж байгаа гэлээ. Үүнээс өмнө харьцуулах зайны  баллистик пуужин зөвхөн ОХУ, АНУ, Хятад улс, Их Британь болон  Францад байсан юм. Нилээд хэдэн орнууд, тухайлбал, Израиль, Пакистан энэ чиглэлд ажиллаж байна. “Агни-5” масс нь 50 тонн, урт нь 17,5 метр.