6-рсарын  6-7 ны өдрүүдэд Бээжинд явагдах  ШХАБ-ын  ДХУ дээр ШХАБ-ын стратегийн хөгжлийн үндсэн чиглэлүүдийг батлана. Энэ тухай өнөөдөр Бээжинд оросын сэтгүүлчдэд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Муратбек Иманалаев мэдэгдэв. Төрийн тэргүүн нар ШХАБ- ын  тулгамдсан асуудлууд болон дэлхийд болж байгаа үйл явдлуудын өөрчлөлтүүдийг мэдрэх замуудын талаар хэлэлцэх юм.Иманалиевын хэлснээр, Афганистаны асуудал нилээд түгшээж байгаа асуудлын нэг болж байна.   Афганистанаас эвсэлийн  цэргийг гаргасны дараа тус улсад байдал хүндэрч мэдэх юм.  Афганистаныг ажиглагчийн статусанд элсүүлэх нь одоогийн афганистаны удирдлагатай идэвхитэй яриа хэлэлцээнд хүргэхэд нөлөөлж мэдэх юм.  Энэтхэг улсыг ШХАБ-д элсүүлэх тухай  Оросын дуу хоолой радиогийн тавьсан асуултандерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэхдээ,  байнгын гишүүдийн дунд  энэ асуудлын эсрэг хэн ч  байхгуй байгаа, гэхдээ     энэхүү асуудалд  нэмэлт боловсруулалт шаардагдаж байна. Иманалиевын хэлснээр, ШХАБ –д илүүдээд байгаа хүнд суртлыг   даван туулах  шаардлагатай  бөгөөд үүний тулд ШХАБ -ын  бүрэлдэх зарчмуудыг болон нарийн бичгийн газрын ажлыг өөрчлөх ёстой. ДХУ –аар хэлэлцэх асуудлыг эцэслэн 5-р сарын 12- нд Бээжинд болох  хуралдаан дээр хэлэлцэх юм.