Хоёр тал гал зогсоохоо мэдэгдэсэн ч Сирид  байлдаан үргэлжилсээр байна. Энэ тухай НҮБ –ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун пүрэв гаригт АЗ –д илгээсэн захидалдаа мэдэгджээ.  Тэрээр тэмдэглэхдээ, Дамаск сирийн хотуудаас цэргүүдээ гаргах тухай амлалтаа биелүүлээгүй гэв. Ерөнхий нарийн бичгийн дарга тус улсад байдлыг ажиглахаар өмнө нь төлөвлөж байсан 250 биш, харин  300 цэргийн мэргэжилтэн илгээх шаардлагатай  байна гэв. Сирийн эрх баригчид тус улсад олон улсын ажиглагчдыг яаравчлан ирүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн, гэвч тэдний тоог сайшаахгуй байгаа юм. Бээжинд ирээд байгаа Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем  мэдэгдэлдээ,  засгийн газар НҮБ ын болон АОЛ -ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд цэргүүд галаа зогсоон, нилээд хэдэн бүлэг хоригдлуудыг чөлөөлж, иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн гэв. Энэ тухай Муаллем тэмдэглэхдээ, босогчид эвлэрэх гэрээг таслах оролдлогоо хийсээр байна. Тэрээр энэ тухай  Аннанд биечлэн мэдэгдсэн аж.  Өмнө нь Оросын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэлдээ,   эвлэрэх гэрээг тасалдуулахаар оролдлого хийж, үүгээрээ Аннаны мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөг “оршуулах” гэсэн  гсирийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн тус улсад хүчирхийллийг сэргээхийг оролдож байна.  Нөгөөтэйгүүр, АНУ –ын төрийн департаментын төлөөлөгч Сарк Тонер мэдэгдэлдээ, АНУ нь Аннаны төлөвлөгөөг Дамаск биелүүлэхгүй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Сирийн ерөнхийлөгч Башар Асадад дарамт шахалт үзүүлэх тогтоолыг  хурцатгах тухай асуудлыг пүрэв гаригт  Парисд болох  “Сирийн анд нөхдийн” бүлгийн орнуудын ГХЯ ны сайд нарын түвшингийн уулзалт  дээр хэлэлцэхээр төлвөлөж буй юм.  Өмнө нь төлөвлөж байснаар  уулзалтын хөтөлбөрийн дагуу орон нутгийн цагаар 18 :00 эхлэж, 19:30 минутад хэвлэлийн бага хурал болно.