Орос улсад Олон нийтийн телевиз байгуулагдах болно. Холбогдох зарлигт  Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев гарын үсэг зурав.

Орос улсад Олон нийтийн телевиз  үнэ төлбөргүй, нийтэд хүртээлтэй, хараа  хяналтгүй байх юм. Нэг хүн төлөөлөх ерөнхий захирал болон ерөнхий  редакторыг төрийн тэргүүн томилох болно.  Энэхүү практик дэлхийн олон оронд хэрэгжиж буй юм. Харин удирдах гол байгууллага болох Олон нийтийн телевизийн зөвлөлийг байгуулах даалгаврыг Орос улсын Олон нийтийн танхимд даалгажээ. Тэнд яг хэн байхгүй гэвэл, түшмэлүүд.Хуулиар  Зөвлөлд төрийн албан хаагчдыг орохыг шууд хориглосон гэж Дмитрий Медведев тэмдэглээд

«Бид тодорхой маягаар олон нийтийн телевизийн санхүүгийн механизмыг ажлуулах  болоод байна. Эхлээд, магадгүй, зээл олгох байх, дараа нь тэрхүү  зээл нь зорилгот сан болж солигдох байх. Энэ нь  улсаас мөнгө харахгүйгээр  телевизийг оршин тогтноход    тодорхой   боломж олгох юм» гэлээ.      

Олон нийтийн телевиз байгуулах шаардлагатай байгаа тухай Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2011 оны 12-р сард Холбооны хуралд тавьсан илгээлтэндээ мэдэгдсэн юм. Тэр үед олон хүн энэхү саналыг нийгмийн эсэргүүцэлд  эрх баригчдын барьж буй хариу гэж үзэж байсан юм.  Үүнийг шинжээчид ХМХ-үүдийн болон иргэний нийгмийн  хөгжлийн шинэ шат  гэж нэрлэж байна хэмээн  Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов ярьж байна.    

«Хоёр зорилготой. Эхнийнх нь нийтлэг шинжтэй бөгөөд арилжааны бус үнэт зүйлсийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байх. Хоёрдугаар нь, эрх баригчдын зүгээс  төдийгүй томоохон санхүүгийн бүлэглэлүүдийн   улстөрийн тусгаар тогтнолыг хангах» гэж Михаил Ремизов хэллээ.

Улс-төрийн технологийн төвийн дэд ерөнхийлөгч Сергей Михеев Олон нийтийн телевизийг байгуулахын утга учрыг  улс төрийн бүх хүчнүүд адил тэгш оролцоотой байна гэж ойлгож байгаа аж.

«Хамгийн гол асуудал  энэ телевизийн нэвтрүүлгүүд ямар зарчим дээр ажиллах бол гэдэгт байгаа бөгөөд телевиз нь   нийгмийн сонирхолууд, бодол саналуудыг бүх өнгө будгаар нь адилхан дамжуулж байх ёстой юм» гэж Сергей Михеев үзэж байна.

Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев тэмдэглэхдээ,  оросын бүх иргэд нь олон нийтийн телевиз хэрхэн байгуулагдаж буйг харах боломжтой байх ёстой болон түүнд идэвхитэй оролцох ёстой. “Нийгмийн амьдралыг сонирхож байдаг хүмүүсийн хувьд ийм телевиз байгуулагдаж буй нь  сонирхолтой байх болно гэж бодож байна  ” гэж төрийн тэргүүн тэмдэглэв.  Тэрээр нэмж хэлэхдээ, шинэ суваг нь анхны мульт плексэд орж байгаа буюу цахим телевизийн үнэгүй сувгийн багцад багтаж буй юм гэв.