Алтайн нуруунд 40-50 мянган жилийн өмнө амьдарч байсан гоминидууд нь   тэр үед дэлхий дээр амьдарч байсан неандерталчуудаас илүү хөгжил сайтай байжээ.  Ийм дүгнэлтэнд Оросын ШУА ийн Сибирийн салбарын цитолог, генетикийн хүрээлэнгийн  эрдэмтэд өнө эртэд манай дэлхийд амьдарч  байсан генуудад  шинжилгээ хийсэний дараа мэдэгджээ. 2010 онд Алтайн хязгаарын Денисовагийн агуйд эртний гоминидуудын булш олдосон юм. Эрдэмтэд үзэхдээ,  тэдгээр гоминидуудын ДНК гийн шинжилгээ орчин үеитйн хүний генетикийн кодоос 50 % ялгаатай байна гэж тогтоожээ.Түүнчлэн, “денисовчуудыг”судлах үеэр   неандертальчууд болон орчин үеийн хүнд олдоогүй нилээд хэдэн микро РНК  гийн гинжэн холбоо олджээ. Тэгсэн хэдий ч   эрдэмтэд  эдгээр баримтуудыг ойролцоо гэж үзэж байна. Геномууд болон “деносовчууд” болоод  неандертальчуудын тухай  одоогийн байдлаар тодорхой болсон зүйлүүд нь  маш бага юм.