Америкийн  Жоржия мужийн полицынхан  цэцэрлэгтээ үймээн дэгдээсэн  зургаан настай сахилгагүй охиныг гавлаж хэсэг дээрээ хүргэжээ. Энэ тухай Ассошейтэд пресс агентлаг лхагва гаригт  мэдээлжээ.  Уг явдал өнгөрсөн лхагва гаригт сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагад  Салесия Жонсон үймээн гаргажээ. Бага насны сахилгагуй хүүхэд ханын цаас хуулж, тавилга руу юм шидэж,  ханнаас тавиур унагаж, байгууллагын захирлын  биед  хөнгөн гэмтэл учруулжээ. Багш хүмүүжүүлэгч нар  хүүхэдтэй  хэрхэн яах арга олохгуй, полиц дууджээ.  Хууль хамгаалагчид  охины гарыг ард нь  гавлаж, тийм  байдалтай полицын  хэсэгт хүргэжээ. Охиныг авах гэж ирсэн төрөл төрөгсөд хүүхдийнхээ гарыг хараад ухаан алдах шахжээ. Тэдний ярьснаар, Салесиягийн бугуй их өвдөж, шаналсан бөгөөд энэ явдлаас болж сэтгэл санааны гүн хямралд ч оржээ. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагуудад хүүхдээ өгдөг эцэг, эхүүд тэдний хүүхдэд ийм явдал тохиолдохоос түгшиж байна. Гэхдээ хуулийн байгууулагуудын төлөөлөгчид үзэхдээ, хууль бүх иргэдэд адилхан үйлчлэх ёстой бөгөөд ямар нэгэн насны хязгааралат үгүй гэжээ.