Дундад-Азид сүйт бүсгүйг худалдаж авдаг  хурим олонтоо хийх болжээ.  Жишээ нь: Туркменд сүйт бүсгүйг 10 мянган доллароор худалдаж авч болох боловч, хэрвээ боловсролтой бол “үнэ нь” хоёр дахин өснө. Азийн  гэр бүлд охидууд  муугүй хөрөнгө оруулагчид болж байгаа бөгөөд уламжлалт аргаар сүй тавих нь  гэр бүлийг бат бэх  болгоно гэж үздэг байна.  

Дундад Азийн сүйт бүсгүйчуүүд Зүүн-Өмнөд Азид илүү нэр хүндтэй аж. Учир нь тэндхийн  эрэгтэйчүүдийн тоо жендерийн зарчмын дагуу  үр хөндөлт их дэлгэрсэн тул  харьцангүй илүү юм.  Харин бүс нутгийн  улс орнуудын эдийн засаг бэхжиж байгаа одоо үед урьдын зорилтууд өөрчлөгдөж буй юм. Баян чинээлэг малайзчууд болон индонезчууд  хуучин зөвлөлтийн орнуудаас сүйт бүсгүйгээ хайж байна гэж дорно-дахины судлаач Дмитрий Верхотуров тэмдэглээд

«Зүүн-Өмнөд Азийн орнууд буддын шашинтай, бас лалын шашинтанууд ч бий. Малайз, Индонез, Бруней   нь  мусульман шашинтай орнууд бөгөөд Дундад Азитай нилээд эрчимтэй харилцаатай байдаг юм. Жишээ нь, Индонезийн  эхнэргүй эрчүүд Узбекистанаас эхнэр авч байна» гэлээ.

Харин гадаадын  эхнэргүй  эрчүүд  боловсролтой эхнэр авахыг илүүд үздэг байна. Ирээдүйн сүйт бүсгүйн  эцэг, эх өөрийн охиноо сайхан хувь заяатай явуулахын тулд охидоо гадаад хэл сурахыг шаардаж сургана.  Тэр тусмаа тэдний энэхүү хөрөнгө оруулалт нь хүргэний талаас өргөх татвараар төлөгддөг учир. Хуримын үеэр хүргэний талаас бүсгүйн  ар гэрт өгч байгаа  мөнгө нь  бүсгүйн бага эрэгтэй, эмэгтэй дүү нарынх нь амьдралыг тэтгэдэг гэж Оросын ШУА-ийн соёл иргэншлийн  болон шашны төвийн  эрдэм шинжилгээний ахлах ажилтан Наима Нефляшева тэмдэглээд

«Ихэнхи ард түмэнд калым богтолж  сүй тавих нь  бүсгүйн гэр бүлд өсгөж хүмүүжүүлсэний болон ажлын хүнийг нь авч байгаагийн  төлөөс  гэж тооцдог. Энэ нь сүйт бүсгүйн эцэг эхэд очих бэлэгдлийн төлөөс. Исламын шашинтай ард түмнүүдэд сүй авах ёс заншлыг  хоёр хуваадаг.  Эхнийх нь эцэг эхэд өгөх төлөөс.  Хоёрдугаар хэсэг нь махр гэж нэрлэдэг. Үүнийгээ хуримлагч  бүсгүй хэрэв гэр бүл салах  юм уу, бэлэвсэрсэн үедээ хэрэглэж болох аж.  Мөн тэрхүү мөнгийг  бүсгүй банканд хийх юм уу, өөрийн бизнесд  болоод үл хөдлөх хөрөнгөд оруулж   болох юм» гэлээ.

Ийм тооцоотой гэрлэлт нь  хангалттай  бат  бэх  байдаг: ийм гэр бүлүүдэд салалт бараг байдаггүй. Гэхдээ тэр бэрийг худалдаж авдагийг  төдийлөн олон хүн сайшаадаггүй юм.  Жишээ нь: Тажикистанд богтолгын хэмжээг 800 доллароос илүүгүй байх ёстой гэж хуульчилжээ.  Тус улсад эдийн засгийн хүнд  байдлаас болж ирээдүйн сүйт бүсгүйгээ худалдаж авахын тулд  хэдэн арван мянган доллар төлөх хүн төдийлөн  олон биш юм.  Гэхдээ үүнд үндэсний  нэгэн уламжлал зан  заншил залуучуудыг  аварч байна :энэ нь залуу хайртай бүсгүйгээ гэрээс нь хулгайлдаг уламжлал юм.