Оросын мэргэжилтнүүд кыргызын хилийн цэргийг бэлтгэнэ. 16 сая гаруй долларын өртөг бүхий  цэргийн шинэ тоног төхөөрөмжийг нэг жилийн дотор Кыргыз улсад явуулна. Одоо оросын офицеруудийн тусгай шуурхай бүлэг дундад азийн хилчдийг улс орныхоо хил оновчтой хамгаалахад сургана.

Одоо Тажикистан, Хятад улсуудтай залгаа хил хамгаалах нь Кыргыз улсад тулгарсан түвэгтэй асуудал боллоо. Тажикистанаас мансууруулах бодис, зэр зэвсгийг хил нууцаар давуулан нэвтрүүлж байна. Дорнодоос өөр аюул учрав. Гадаадын хямд бараа таваар кыргыз-хятадын хил давж байна. Хятадын бараа таваар кыргызын зах зээлийг дүүргэж, өөрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд саад боллоо. Улсын хилээ аажмаар бэхлэж, хил нууцаар давах замыг жилээс жилд цөөрүүлж байна. Оросын мэргэжилтнүүдээс үүнд чухал хувь нэмэр оруулсан гэж Кыргызстаны жанжин штабын хошууч генерал Рыскелди Мусаев  тэмдэглэн хэлээд

«Оросын хилчид манай хил 1999 он хүртэл хамгаалсан. 2002 онд Кыргызын хилийн биеэ даасан алба бий болсон. Ийм хүчнийг зохион байгуулахад мэргэжилтнүүдийн тусламж зайлшгүй чухал. Эдүгээ Оросын холбооны аюулгүй байдлын албаны  шуурхай бүлгээс  улсын хил хамгаалах болон боловсон хүчин бэлтгэхэд  их тусламж үзүүлж байна» гэв.

Хоёр орны ерөнхийлөгч Дмитрий Медведев, Алмазбек Атамбаев нар цэрэг-техникийн салбарт  хамтран ажиллахаар тохиролцсон явдал  «Ах дүүгийн дайчин барилдлага хил бэхлэхэд туслаж байна» арга хэмжээ гараа авахад туслав. Түүний хүрээнд зэвсэг техник нийлүүлж, боловсон хүчний бэлтгэлийг оролцуулан туршлага солилцож байна гэж Кыргызстан дахь Оросын Холбооны аюулгүй байдлын албаны  хилийн шуурхай бүлгийн дарга Олег Плещинский «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«Засгийн газрын тогтоолоор 487 сая рублийн өртөг бүхий тусламж үзүүлсэн. Одоо бүх тоног төхөөрөмжийг бараг нийлүүлж  дуссан.Сүүлчийн цуваа энэ сарын шувтаргаар тийшээ явна. Авто техник, холбооны хэрэгсэл, ар талын эд хогшил, радиолокацын станцуудыг нийлүүлэв. Одоо энд манай шуурхай бүлэг ажиллаж байна. Оросын зөвлөхүүд жанжин штаб болон хилийн цэргийн анги нэгтгэлд ажиллаж байна» гэв.

Удахгүй оросын цэргийнхэн үүргээ биелүүлж дуусах юм. БН Кыргыз улсын үндэсний армийн бэлтгэл өндөр түвшинд гарч, ямар ч аюулыг биеэ дааж няцаах чадвартай болсон учир тэд эндээс явна гэж Олег Плещинский онцлон хэлээд

«Кыргызын хилийн цэрэг улс орныхоо хил хамгаалах чадвартай байна. Нэр төртэй хүмүүс алба хааж, аюулгүй байдлыг хангах бүх зорилтыг биелүүлнэ. Улсын хил хамгаалалтай болсон. Бид хилийн цэргийг тоноглох талаар тусласан. Одоо хилчид зорилтоо илүү чанартай биелүүлж мэднэ» гэв.

Бэхлэгдсэн хил Кыргыз улсыг  мансууруулах бодисоос хамгаалах ба эдийн засгийн хөгжлийг дэмжихэд туслана. Түүнээс гадна энэ нь Кыргыз улсыг Гаалийн холбоонд элсүүлэх гол болзолын нэг болсон. Энэ оны эхээр Бишкекээс тус холбоонд элсэх албан ёсны мэдүүлэг явуулсан билээ.