Сэргээштэй тэмцэх дэлхийн агентлаг  никотиныг  хориглох гэж байна. Тэр тамирчны үр дүнд нөлөөлж мэднэ гэж эрдэмтэд үзсэн юм. Янжуурыг хориотой бэлдмэлийн цэст оруулах эсэх асуудлыг Сочийн Олимпийн наадам гэхэд шийдвэрлэнэ.

 Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ баг шуугиан дэгдээсний дараа  никотиныг хориотой бэлдмэлийн цэст багтаах асуудал тавигдав. 2010 онд Ванкуверт Олимпийн наадмын хүрээнд канадын эмэгтэй хоккейчид  АНУ-ын багийн гишүүдийг шөвгийн тэмцээнд ялаад  мөсөн дээр  наргиж, тамхи татаж, согтоох унд уужээ. Гэвч энэ тохиолдол ёс суртахууны асуудалд хамаатай байх.

Зажлах тамхи тамирчны тэсвэрийг нэмэгдүүлж, анхаарлыг төвлөрүүлэхэд нааштай нөлөөлөхийг эрдэмтэд нотлов. Энэ нь спортын багаараа тоглох төрөл тухайлбал шайб ба бусад тоглогчдын арга ажиллагааг ажиглах хоккейд чухал юм. Түүнээс гадна янжуур стрессийг арилгаж, турахад туслана гэж Сэргээштэй тэмцэх улсын төвийн захирал Григорий Родченко хэлээд

«Янжуур ба янз бүрийн зажлах тамхинд байгаа никотин цусны даралтыг багасгах, тайтгаруулах үр нөлөөтэй. Спортын тоглоомын төрөл тухайлбал хоккейд өргөн дэлгэрсэн юм. Зажлах тамхи тамирчныг бага зэрэг тайтгаруулж, анхаарлаа төвлөрүүлэхэд туслана» гэв.

Эмийн бэлдмэл  эрүүл мэндэд зохисгүй  нөлөөлж, тамирчны үр дүнг сайжруулж эсвэл спортын тухай ёс суртахууны хэм хэжээнд нийцэхгүй бол  хориотой бодисын цэст багтана. Никотиныг хориглохгүй байх. Тамирчны цусанд байх хувь хэмжээг нь тогтоох бололтой. Кофеиныг хязгаарлсан гэж Григорий Родченков дурдаад

«Кофеин ба ханиадны үр ашигтай эм псевдоэфедрины  хувь хэмжээ хэтрэвэл сэргээш хэмээн үздэг. Тамхи үйлдвэрлэгч компаниудын эсэргүүцлийг давахад хэцүү. Ирэх оны 11-р сард Йоханнесбургэд сэргээштэй тэмцэх хуулийн баримт бичгүүдийг хянан үзэх үеэр асуудлыг шийдвэрлэх бололтой» гэв.

Никотин  тамирчинд нааштай талтай хэмээн мэргэжилтнүүд  тэр болгон үзэхгүй байна. Хор нь ашиг тусаас хавьгүй илүү их байна. Дэлхийн зарим  шилдэг тамирчид тухайлбал сагсч Майкл Жордан, боксч Артуро Гатти нар тамхи татдаг. Харин тамхи татахгүй бол илүү их амжилт гаргана хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Сочи тамхи татахаас татгалзав. Хотын гудамжууд ба олимпийн барилга байгууламжуудад тамхи татахыг хоригложээ.