Хятадын олимпийн шигшээ багийн гишүүн тамирчид гахай, үхрийн ба хонины махтай хоол идэхээс татгалзав.Махан бүтээгдэхүүнд сэргээш хэмээн үзсэн бодис байхад гэж сэрэмжилжээ. Өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр  тамирчид махны оронд загас, протеинтэй хоол идэж, организмын үүргийн хэрэгцээг хангаж нөхөх юм. Лондоны Олимпийн наадам эхлэхэд 100 өдөр үлдээд байна. Гэвч усан спортын төлөөлөгчид махтай хоол бүр 40 өдөр идэхгүй байна. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ амт чанарыг сайжруулах эсвэл  жинг нэмэгдүүлэх зорилгоор янз бүрийн химийн бодис нэмэх тохиолдол Хятадад олонтаа гарч байна. Булчинг чангатгах кленбутерол бодисыг гахайн махнаас илрүүлсний дараа Хятадын спортын хороо ийнхүү сэжиглэх болсон. Мөн бодисыг хятадын хүнсний аж үйлдвэрт хэрэглэхийг хориглосон юм. Түүнчлэн сэргээштэй тэмцэх олон улсын байгууллагуудаас ч түүнийг хориглосон. Кленбутеролыг илрүүлвэл тамирчны эрхийг хасах юм.