Өнгөрсөн оны 11-р сард Петербургад «Соёлын яриа хэлэлцээ» олон улсын 6-р форум дээр  жуулчин, угсаатны зүйч, найруулагч Леонид Круглов  нэрд гарсан «Седов» дарвуулт онгоцоор  Х1Х зууны эхээр Иван Крузенштерны дэлхийг тойрсон  оросын анхны аялалын замаар явж дэлхийг ахин тойрох суржин төслийг зарлан мэдээлжээ. Аялал 5-р сарын 20-нд гараа авна. Тэр яг нэг жил үргэлжлэх юм. Энэ завсар дарвуулт  онгоц дэлхийн 32 боомтод орно.

Түүнчлэн Леонид Круглов түрүүлэгчид нь төсөлд нэгдэх тэмцээн сэтгүүлчдийн дотор зарлах тухай мэдээллээ. «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Карина Ивашко 2012 онд дэлхийг тойрох аялалд оролцохын төлөө сэтгүүлчдийн тэмцээнд түрүүлсэн хүмүүсийн нэг боллоо. Тэрээр хэлэхдээ

«Леонид «Соёлын яриа хэлэлцээ» форум дээр тэмцээний тухай зарласан үед явахсан гэж их хүссэн. Дэлхийг тойрох аялалааас илүү сонирхолтой  зүйл байна гэж уу? «Оросын дуу хоолой» 2012 онд дэлхийг тойрох аялалыг зохион байгуулагчидтай  мэдээллийн түншлэлийн тухай  гэрээ байгуулав. «Чи хамгийн  их идэвхи санаачилгатай байна» гэж төслийг зохиогч Леонид Круглов хэлсэн нь «чи аялалд оролцоно» гэсэн үг болсон»  гэв.

«Седов» дарвуулт онгоц 5-р сарын 20-нд Санкт-Петербургээс дэлхийг тойрох замдаа гарна. «Оросын дуу хоолой» радио  өөрийн долгион ба Интернет хуудасаараа төслийн хүрээнд болох үйл явдлуудыг ажиглах юм.