Филиппин улсаас Хятадад хандан Өмнөд Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлуудын асуудлыг НҮБ-ын олон улсын тэнгисийн эрх зүйн шүүхэнд шилжүүлж шийдвэрлэх хүсэлт  тавина гэж Филиппиний эрх баригчдын мэдэгдэлд өгүүлжээ. Филиппиний ГХ-ийн сайд Альберт дель Росарио энэ тухай мэдэгдэл бас хийсэн байна. Сайдын хэлснээр бол эдүгээ хятадын хөлөг онгоцууд Филиппиний эдийн засгийн бүст хууль бус ажиллагаа явуулж байна. Урьд хятадын эргүүлийн хоёр хөлөг Скарбороос холгүй загас барьж байсан хятадын загасчдыг баривчлах гэсэн Филиппиний Тэнгисийн цэргийн хүчний хөлгийн оролдлогыг тасалдуулсан билээ.