Хойд Солонгос пуужингаа 4-р сарын 13-нд хөөргөхийг мэдээллийн систем тасалдаж, эмх замбараагүй байдал үүссэн учраас хүн амдаа цагт нь  мэдээлээгүйгээ японы засгийн газар анх удаа хүлээн зөвшөөрөв. Өнөөдөр ерөнхий сайд Ёсихико Нода парламентын доод танхимын депутатууд  төсвийн комиссын гишүүдээс  лавлан асуусанд ийм хариу өгчээ. Мэдээлэл уламжлах үйл явцыг сайжруулвал зохино гэж тэрээр онцлов. «Ижис» ажиглан онилож чиглүүлэх олон зориулалтат систем  агаарт дөнгөж 1 минут байгаад задрасан пуужинг тогтоож амжаагүйг өчигдөр Японы өөрийгөө хамгаалах тэнгисийн хүчний штабын дарга Масахико Сугимото мэдэгдэв. Токио тус пуужинг хөөргөсөн тухай мэдээ америкийн тагнуулын албанаас авчээ. Японы эрх баригчид хойд солонгосын пуужингийн хөөрөлтийн тухай бараг 20 минутаар хожимдож хүн амдаа мэдээлсэн боловч тус мэдээллийг ахин хянан шалгажээ. Японы тагнуулын албаны тооцоолсноор  пуужингийн хөөрөлт амжилттай болвол 10 минутын дараагаар японы Исигаки арал дээгүүр нисэх байсан аж. Хойд Солонгосын пуужин хөөргөснөөс хойш гуравхан минут өнгөрсний дараа орон нутгийн оршин суугчдад энэ тухай  дуу чангагтгагчаар болон  радио телевизээр мэдээлнэ гэж урьд амласан билээ.