4-р сарын 19-нд Брюссельд  Орос улс-НАТО эвслийн зөвлөлийн хуралдаан ГХ-ийн сайд нарын хэмжээнд болно. Сергей Лавров ОХУ-ыг төлөөлөх юм. ГХЯ-аас «Оросын дуу хоолой» радиод мэдээлснээр  энх тайван, аюулгүй тогтвортой  байдлын нэгдсэн орон зайг Евро-Атлантикад байгуулах зорилгоор  Орос, НАТО-гийн түншлэлийн тухай тохиролцоог хэрэгжүүлэх ажлын явцыг авч үзэх  юм. Талууд  терроризм, далайн дээрэм, байгалийн ба техникийн үүдэлтэй сүйрэл аюул сорилтыг давж  няцаах  Афганистаны байдлыг зохицуулах зэрэг асуудлаар амжилттай хамтран ажиллаж  байгааг Оросын ГХЯ тэмдэглэв. Үүний хамт Орос улсын аюулгүй байдлыг хамрасан асуудлаар санал зөрсээр байна. Энэ нь юуны түрүүнд ПДХ системээ Европт байгуулах тухай АНУ ба НАТО эвслийн төлөвлөгөөнд хамаатай юм. ПДХ систем нь Орос улсын эсрэг онилон чиглэгдэхгүй тов тодорхой баталгаа олгох нь зайлшгүй чухлыг хуралдаан дээр эвслийн түншүүддээ анхааруулана. Түүнчлэн ливийн загвар гэгчийг хямралт байдалд хэрэглэж болохгүйг Орос улсаас НАТО эвсэлд ахин дурдах юм.