Сири улсад  НҮБ-ын төлөөлөгчдийн засгийн газартай хийж буй хэлэлцээ мухардмал байдалд оров. Энэ нь НҮБ ба Арабын улсуудын холбооны  онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөнд зохисүй нөлөөлнө гэж өнөөдөр Франс Пресс агентлаг мэдээллээ. Эрх баригчид хэлэлцээний явцыг зориуд саатуулж байна. Ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурснаас өөр  ахиц дэвшил гараагуйг агентлаг НҮБ-ын АЗ-ийн дээгүүр тушаалтай төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн  тэмдэглэв. НҮБ-ын хэсэг ажиглагчид сирийн байдал болон сирийн мөргөлдөөнд татагдан оролцож буй бүх талаас цуст ажиллагааг зогсоох хэлэлцээрийг хэрхэн даган мөрдөж байгааг  хянахаар тус улсад очлоо. Сирийн эрх баригчид болон сөрөг хүчин гал зогсоох тухай хэлэлцээрийг даган мөрдөхгүй байна. Талууд энх тайван үйл явцыг эхлүүлэх яага ч үгүй  гэж НҮБ-ын ажиглагчдын төлөөлөгчдийн тээргүүн Марокко улсын хурандаа Ахмад Химмиш мэдэгджээ.