Япон улсаас Дяоюйдао арлуудын талаар дангаар хууль бус ажиллагаа явуулж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгдлээ. «Дяоюйдао болон ойр хавийн арлууд эрт дээр үеэс хятадын нутаг дэвсгэрт хамаарагдаж ирсэн. Эдгээр арал хууль ёсоор БНХАУ-ын эрх мэдэлд байгаа нь эргэлзээгүй. Японоос Дяоюйдао болон ойр хавийн арлуудын талаар явуулах ямар ч ажиллагаа хууль бусын байна» гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч онцлов. Японы Сенкаку хэмээн нэрлэсэн Зүүн Хятадын тэнгис дэх хүн амьтангүй Дяоюйдао  арлуудын эргэн тойрны Бээжин, Токиогийн хоорондын маргаан гаарсантай холбогдуулан Хятадын ГХЯ-аас ийнхүү мэдэгджээ. Нийслэл хотын захиргаа хувьдаа эзэмшсэн Дяоюйдао арлуудыг худалдаж авах төлөвлөгөөтэй байна гэж өчигдөр Вашингтонд Токиогийн амбан захирагч Синтаро Исихиро мэдэгдсэн нь хятадын талаас мэдэгдэл хийх шалтаг болсон.

Хүн амьтангүй Дяоюйдао арлууд хаант Хятад улстай хийсэн дайны үед  Японы булаан эзлэсэн Тайвантай хамт 1895 онд Японы хяналтад шилжсэн билээ.Дэлхийн 2-р дайны дараа АНУ тэдгээрийг эзлэв. Хожим  Японд шилжүүлж өгсөн юм. Токио дайны дараа Тайванийг эрх мэдэлдээ байлгахаас татгалзсан учир Дяоюйдао арлуудыг ч буцаах ёстой хэмээн Бээжин үзэж байна. Байгалийн хийгээр баялаг арлуудын эргэн тойрны маргаан хоёр орны харилцааны хөгжлийг  олон жилийн турш саатуулж байна.